Монгол
улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон, медаль гардуулах
ёслолын ажиллагаа өнөөдөр Уурхайчин соёлын ордонд болж өнгөрлөө. XVII
жарны "Алтан унжлагат" хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баяр, Эх
орончдын өдрийг тохиолдуулан өөрийн эрхэлсэн ажилдаа өндөр амжилт
гаргаж, улс эх орондоо олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн
дээд одон медаль болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн
Засаг даргын шагналыг гардуулсан юм.
Энэ удаад Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор 7, "Алтан гадас одон"-оор 35, "Цэргийн гавъяаны улаан тугийн одон" 2, "Алтан гадас одон"-оор 26 хүн энгэрээ мялаалаа. Мөн Монгол улсын засгийн газрийн шагнал “Хүнс хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан”, "Байгаль орчны тэргүүний ажилтан”, “Онц тээвэрчин” цол тэмдгийг гардууллаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал болох "Цагаан арслан" цомын эзнээр "ОРХОН ТАРИА" ,"ТЭНГЭРИЙН ХИШИГ", "АВТО МАСТЕР" ХХК-ууд тодорсон юм.