Аймгийн
ИТХ-д Рашаант багаас сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгч М.Түмэнжаргал,
төлөөлөгч Д.Батбаяр болон Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Баатар
нар Рашаант багийн 70-аас дээш насны 151 ахмадад Сар шинийн баярыг
тохиолдуулан хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардууллаа. Багуудын нэгдсэн
төвийн Иргэний танхимд болсон уг үйл ажиллагааг Рашаант багийн ажлын
албанаас зохион байгуулсан байна.