ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ТОДОРЛОО

2017-02-24

    Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 19-өөс 21-ний өдрүүдэд Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган аймгуудад ажиллаж, улсын Аварга тариаланч, малчдад шагналыг нь гардууллаа.  Манай аймгийн хувьд “Улсын аварга тариаланч”-аар "Орхон тариа" ХХК-ний механикжуулагч Л.Отгонбаяр шалгарсан бөгөөд шагналыг  Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гардуулж өглөө.

 Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Пүрэвлхагва Улсын аварга тариаланч Л.Отгонбаярт аймгийн ИТХ ажлын алба, аймгийн ЗДТГ-ын хамт олны өмнөөс баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн. 

  Улсын аварга тариаланч Л.Отгонбаяр  "Орхон тариа" компанид 2002 оноос механикжуулагчаар ажилын гараагаа эхэлсэн бөгөөд сүүлийн 3 жилд га-аас авах ургацын хэмжээг 14,9-36,9 цн-т хүргэж нэмэгдүүлэн, шинэ техникүүдийг бүрэн эзэмшиж, хөрс боловсруулалт, ургамал хамгааллын ажлыг шинэ дэвшилтэт технологиор гүйцэтгэн, хөрсний үржил шимийг нэмэгдүүлж, хоргодохыг багасгаж амжилттай ажилласныг үнэлж Монгол улсын Засгын газраас 2016 оны Улсын аварга тариаланчаар шалгаруулжээ.

  "Орхон тариа" ХХК-ний механикжуулагч Л.Отгонбаяр “Тариаланч байхын сайхан нь намар ургацаа хурааж ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхэд  байдаг” хэмээн ярьж байсан юм.