ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Автомастер төв “Миний үйлчилгээ-Бидний нэрийн хуудас”

2017-02-24

   Автомастер төвийн “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж”сарын аяны хүрээнд хийсэн ажлын тайландаа ”Аймгийн ИТХ-аас санаачлан зохион байгуулсан Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж аян нь нэгэн зорилго, нэгэн тугийн дор  ААНБ-ыг нэгтгэж, үйл ажиллагаанд нь шинэ салхи, шинэ сэтгэлгээг сэргээсэн, ажил үйлчилгээнийтуршлага солилцуулсан гайхамшигтай аян болж байгаад манай байгууллага талархаж байна” гэсэн байна.

 2001 онд анх автомашин, тоног төхөөрөмжийн худалдаа засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэж байсан Автомастер төв өнөөдөр өөрийн байгууллагаа бүрэн төвхнүүлж нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээнд 240 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж, барилгын цахилгаан хангамж, Эрчим хүчний 0,4-15 кВа-ын ЦДАШ дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, бусад дагалдах ажил үйлчилгээний Тусгай зөвшөөрлүүдтэй 6 салбар нэгжийн бүтэцтэй, 280 ажиллагсад, жолоочтой эх орныхоо бүтээн байгуулалтад гэрэл гэгээ нэмэн ажиллаж байгаа нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажилладаг Орхон аймгийн тэргүүний аж ахуйн нэгж болжээ.

Автомастер төв сарын аяны зорилгыг өөрийн байгууллагын хувьд:

1.      Тээвэрлэгч жолооч бүр зорчигч үйлчлүүлэгчдэд, нийтийн тээврийн үйлчилгээний мөн чанар, зорилго зорилтыг ухуулан таниулах,

2.      Үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан хэрэглэгчдийн эрх ашигт нийцүүлэн үйлчлэх

3.      Үйлчилгээний соёл стандартыг ханган ажиллах

4.      Цаашид, компаний нэгж ажилтан ажиллагсад өөрийн ажлын байрны тодорхойлолтын салшгүй хэсэг болгон мөрдөн хэвшүүлж ажиллахад оршино хэмээн тодорхойлсон байна.

“Миний үйлчилгээ-Бидний нэрийн хуудас”

Автомастер төвийн удирдлага сарын аяны хүрээнд тэргүүний бригад хамт олныг идэвхжүүлэн урамшуулах зорилгоор 1-р сарын 25-аас 2-р сарын 25-ны өдрийг хүртэл “Үйлчилгээний соёлыг эрхэмлэе” уралдаан зарлажээ. 14 бригадын жолооч, үйлчилгээний автобус, ээлжийн диспетчер бүр бооцоо төвлөрүүлэх бөгөөд компанийн захирлын зөвлөлөөс 300.000 төгрөг хандивлан шагналын санг бүрдүүлснээр шилдэгүүдийг 3 байранд шалгаруулан 2 сарын 28-нд шагналыг гардуулах юм байна.

“Миний үйлчилгээ-Бидний нэрийн хуудас” уриан дор нэгдэж ажилтан бүр, нэгж ажилтан миний харьцаа нийт байгууллагын нэр хүндийн баталгаа болохыг ухамсарлан ойлгож, багаар ажиллах чадамж нэмэгджээ.

Үйлчилгээний соёлын тухай ойлголт нь ажилтан ажиллагсадын ухамсрыг сэргээж, тэдэнд дутагдаад байгаа зан чанарыг төлөвшүүлж өгсөн.

“Замын хөдөлгөөнд соёлтой оролцоё” сэдэвт сургалтыг ЗЦГ-тай хамтран зохион байгууллаа. Энэ хүрээнд замын хуудсандаа “Нэг секунд-Хүний амь” санамжийг шигтгэсэн нь тээвэрлэгч жолооч нарын анхаарал болгоомжийг нэмэгдүүлсэн.

 Үйлчилгээний соёл-ажлын байрны эмх цэгцээс эхэлдэг, төлөвлөгөөт ажлын хүрээнд тээвэрлэгч жолооч нар өөрийн зогсоолд өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээг графикаар хийж, хогийн сав байршуулан тавьсан.

 

Аян нэгдсэн 14 бригад, өөрсдийн нөөц бололцоог ашиглан, шинэ санаачлага, бүтээлч ажлуудыг хийсэн нь компанийн өнгө төрхөд эерэг хандлагыг бий болгосон. Үүнд:

1.      Хорооллын эцэс зогсоолын хамт олон- тээврийн хэрэгслийнхээ симфорыг шинэчлэн жигдэлж, цагаан бээлийтэй үйлчилгээг, иргэдийг инээмсэглэн угтаж, инээмсэглэн үдэж үйлчилгээг нэвтрүүллээ.

2.  Даниста зогсоолын хамт олон- компанийн логотой малгай, сарнай цэцэг зангидсан алчуураар жигдэрсэн бөгөөд “ Та бага насны хүүхэдтэй бол арын суудалд сууж үйлчлүүлнэ үү”, “ Соёлтой үйлчилгээ таны төлөө” уриан дор ажиллаж байна.

3.    6-16 зогсоолын хамт олон – “Бид цагийн хуваариа баримтлан ажиллана” уриан дор нэгдэн гаражийн дугаарын сондгой, тэгш тоогоор график гарган 07:00-22:00 цаг хүртэл иргэдэд үйлчилж байгаа ба өөрийн зогсоол дээр өдөр тутмын цэвэрлэгээг хийж хэвшүүлсэн нь хотын өнгө төрхийг тодорхойлоход бас нэг алхам болсон байна.

4.  Үйлчилгээний төв 1, 2-1 зогсоолууд “Миний үйлчилгээ-Бидний нэрийн хуудас”, “Аливаа зүйлийг эерэгээр харжчаддаг бол амьдрал танд аз жаргалыг үргэлж бэлэглэдэг” логог тээврийн хэрэгсэлдээ байрлуулан иргэдэд “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” аяныг сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж байна. Мөн өөрийн зогсоолууд дээр цэвэрлэгээний график гарган мөрдөж, хогийн сав тавьсан байна.

5.  Дуудлагын такси үйлчилгээний хамт олон

-          “Миний үйлчилгээ-Бидний нэрийн хуудас”, “Аливаа зүйлийг эерэгээр харж чаддаг бол амьдрал танд аз жаргалыг үргэлж бэлэглэдэг” логог тээврийн хэрэгсэлдээ байрлуулсан.

-    Ээлжийн ахлагч нарын дунд “Хаалганаас хаалганд итгэлтэй, найдвартай, соёлтой үйлчилнэ” уралдаан зарлан идэвхижүүлсэн

-       Ажлын байран дахь богино долгионы радиостанцын сул яриаг бүрэн зогсоосон

-      Диспетчерийн постны хаалга, төв хаалганд засвар үйлчилгээ хийсэн

-    “Хаясан гээснийг эзэнд нь” журмын заалтын хүрээнд нийт тээвэрлэгч жолооч сургалт хийсэн

-    Иргэд зорчигчдод “Иргэн та яагаад албан ёсны тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх ёстой вэ” тараах материалыг тарааж ажиллаж байна.

Энэхүү аянд нэгдсэнээр Автомастер төвийн хамт олон:

Сэтгэл ханамжтай үйлчилгээ нь үйлчилгээний соёлоос эхэлдэг болохыг ойлгож чадсан.

Аливаа зүйлийг эерэгээр харж чаддаг бол амьдрал бүгдэд аз жаргалыг авчирдгийн сайхныг ойлгож чадсан.

Нэг нь нийтийн төлөө- Нийт нь нэгнийхээ төлөө, хамтдаа, багаараа, нэгэн зорилгын дор нэгдэж чадсан гэж дүгнэжээ.