ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баян-Өндөр сумын ИТХ-ын даргын нэрэмжит Гар бөмбөгийн шилжин явах цомын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2017-02-18

          2017 оны 02-р сарын 18-ны өдөр Баян-Өндөр сумын ИТХ-ын даргын нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.  Уг тэмцээн нь анх удаагаа сумын ИТХ-ын төлөөлөгч болон сумын ЗДТГ-ын  ажилтан албан хаагчдын дунд хамтран зохион байгуулагдсан нь урьд жилүүдийн тэмцээнээс илүү ач холбогдолтой олон нийтийг хамарсан сайхан арга хэмжээ болов.
          Баян-Өндөр сумын ИТХ-ын даргын нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээн нь цаашид жил бүр уламжлалт болгон зохион байгуулагдахаар Шилжин явах цомтой болсон. Монгол түмний уламжлалт Цагаан сарыг угтан зохион байгуулагдсан тэмцээний ач холбогдол нь төрийн албан хаагчдын эрүүл мэнд, эв нэгдлийг бэлгэдсэн өргөн хүрээний тэмцээн байлаа.
          Сумын ИТХ-ын төлөөлөгч нар сонгогдсон багийн төрийн албан хаагч нартай нэг баг болон оролцсон нь тэмцээний илүү өрсөлдөөнтэй болгов. Нийт 10 багийн 80 гаруй тамирчин оролцсон нь өмнөх жилүүдээс 2 дахин их ажилтан албан хаагч, төлөөлөгч нарыг хамарсан байна.
          Сумын ИТХ-ын төлөөлөгч нар багийн ажилтан албан хаагч нартай нэгдэж нэг баг болсноор бие биенээ таньж мэдэх харилцан ойлголцох, нэг баг болж гар нийлэн цаашид хамтран ажиллахад ихээхэн урам, арга эвийг харуулсан тэмцээн болж өндөрлөлөө.

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 13
13 / 100%