ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ОРХОН АЙМАГТ 00:00 ЦАГААС ХОЙШ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ” ТУХАЙ ЖУРАМ БАТЛАГДЛАА

2017-02-17

Аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдааны эхний асуудллыг хэлэлцэж баталлаа. “Орхон аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын хэрэгжилтийн явцын байдал, цаашид авах арга хэмжээний тухай” илтгэлийг  Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал танилцууллаа.
   Уг журмын төсөлд аймгийн хэмжээнд 00:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх асуудлыг тусгасан юм. Тодруулбал, “Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт аймгийн нэгдсэн камержуулалтын систем, Цагдаагийн газрын бүрэн хяналтын дор согтууруулах ундааг 00:00 цагаас хойш худалдах, түүгээр үйлчлэх нийт 4 хүртэлх баар буюу 150 м2-аас дээш худалдааны заал бүхий минимаркет, супермаркетийг сонгон шалгаруулах зарчмаар тусгай зөвшөөрөл олгон ажиллуулж болно” хэмээн туссан байна. Түүнчлэн  хүнсний дэлгүүр, минимаркет, супермаркет, хайпермаркет нь спиртийн өндөр сул агууламжтай согтууруулах ундаа худалдах. Мөн “ресторан, бааранд спиртийн өндөр болон сул агууламжтай, кафенд спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа үйлчилнэ” хэмээн журамд туссан байна.  Эл журмын төсөлд туссан зарим асуудлаар  ИТХ-ын төлөөлөгчид саналаа хэллээ.
 
   Тухайлбал, согтууруулах ундаа худалдан  борлуулах, түүгээр үйлчлэх цэгийн цагийн хуваарийг 00:00-03 цаг  эсвэл 00:00- 06 цаг хүртэл  гэдэгт санал шүүмжлэл өрнөж улмаар цагийн хуваарийг журмын төсөлд туссаны дагуу Засаг дарга шийдвэрлэхээр боллоо.
    Мөн  шөнийн 00:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэх хүнсний дэлгүүр, супермаркет, “одтой” зочид буудалд  өндөр шаардлага тавих, зөрчил гаргасан байгууллагад хариуцлага ноогдуулах, 2 жил тутам хяналт шалгалт хийх зэрэг олон асуудлаар хэлэлцэж эцэст нь “Орхон аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ыг баталлаа.  Журмын дэлгэрэнгүй мэдээллийг ирэх 7 хоногт ERDENET.MN сайтад байршуулна.
      Аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төв