АИТХ-ын
Тэргүүлэгчдийн 2016.11.16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр
тогтоолийн дагуу 1 дүгээр сард Эрх зүй нутгийн удирдлагын хорооны
нэрэмжит “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” сэдэвт сарын аяныг
амжилттай зохион байгууллаа.
Төрийн байгууллагууд, Бизнесийн байгууллагууд, Үйлчилгээний салбарын ТББ-ууд гэсэн 3 чиглэлээр 6 шилжин явах туг, дэвтрийг аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, хэлтэс, газар, албадыг хамарсан 29 байгууллага, 19 баг, бизнесийн болон үйлчилгээний салбарын ТББ-ын 14 байгууллага аялуулж, идэвхи санаачлагатай оролцон сарын аяны хүрээнд хийсэн ажлаа тайлагнажээ.
Аяны хугацаанд даваа гариг бүр бизнесийн болон үйлчилгээний салбарын байгууллагуудын туг, дэвтрийг дараагийн байгууллагад гардуулах ажиллагаа буюу хэвлэлийн бага хурлыг 3 удаа зохион байгуулж, аяны хүрээнд хийсэн ажлаа тайлагнах, сайн туршлагаас хуваалцах, аяны ололттой болон цаашид нэвтрүүлэх санал санаачлагын талаар хэлэлцсэн. Уг аяныг амжилттай аялуулсан байгууллагуудыг сурталчилан аймгийн ИТХ-ын цахим хуудсууд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээ нэвтрүүлгүүдийг байнга нийтэлж, цацаж байсан.
Тус сарын аяны хүрээнд шилжин явах туг, дэвтэр аялсан байгууллагууд дээр хийгдсэн ажилтай танилцах зорилгоор 1-р сарын 27-ны өдөр Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Б.Оюунбаяр, гишүүн Г.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын бүрэлдэхүүн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас сонгон үйлчилгээний соёл сайжирсан эсэхээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан юм.
"Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж" сарын аяны хаалтын ажиллагааг 2-р сарын 01-ны өдөр хийж үргэлжлүүлэн 2 дугаар сарын "Төрөлх Орхон аймаг, түүх, соёл, уламжлал-Бидний бахархал" аяныг албан ёсоор нээлээ.
"Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж" сарын аяны тайлан нэвтрүүлэг: