ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ ХҮҮХЭД БҮР АРДЫН ДУУ ” НААДАМ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-02-10

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “ТӨРӨЛХ ОРХОН АЙМАГ, ТҮҮХ, СОЁЛ, УЛАМЖЛАЛ-БИДНИЙ БАХАРХАЛ” сэдвээр зарласан 2-р сарын аяны хүрээнд аймгийн 23-р цэцэрлэгийн нэрэмжит “Хүүхэд бүр ардын дуу” наадмыг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёл урлагийн газар хамтран зохион байгуулжээ.

Наадмын 1-р шатанд 29 цэцэрлэгийн 4245 хүүхэд, 2-р шатанд 29 цэцэрлэгийн 897 хүүхэд оролцлоо.
       Наадмын бага насны ангилалд:
• 1-р байр 17-р цэцэрлэг У.Түвшинзаяа
• 2-р байр “Унага” цэцэрлэг Э.Энхрийлэн
• 3-р байр 18-р цэцэрлэг Б.Золзаяа
• Тусгай байр “Хөөрхөн гүнж” цэцэрлэг Жижлхам, Хүүхдийн ордон Э.Гэгээнхүслэн, 24-р цэцэрлэг А.Анад
       Ахлах насны ангилалд :
• 1-р байр Одод цэцэрлэг М.Хонгорзул
• 2-р байр 3-р цэцрлэг Б.Бадарууган
• Тусгай байр 4-р цэцэрлэг А.Түвшинзаяа, 21-р цэцэрлэг Д.Батсүх, 1-р цэцэрлэг Ө.Сондор
      “ Ардын дууч” бүлгээр
• 1-р байр 7-р цэцэрлэг
• 2-р байр 22-р цэцэрлэг
• 3-р байр Одод цэцэрлэг
• Тусгай байр 2,9, Бялзуухай цэцэрлэг тус тус шалгарлаа.