Энэ өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан Шагдарын Отгонбилэг Завхан аймгийн Дөрвөлжин суманд ардын хувьсгалын партизан Шагдарын отгон хүү нь болон мэндэлжээ. Багаасаа өнчин өрөөсөн өссөн Ш.Отгонбилэг Эрхүү хотын Политехникийн их сургуулийг төгсч, Шинжлэх ухааны доктор зэрэг хүртэн, улмаар Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн анхны Монгол захирал, Монгол Улсын Их Хурлын гишүүн болж, төр түшилцэж явсан юм. Өнөөдөр тэрээр амьд сэрүүн байсан бол 60 настай байх байжээ.