ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2017-01-30

Өнөөдөр буюу 1 дүгээр сарын 30-нд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж аймгийн эдийн засгийн хүндрэлийг даван туулах чиглэлээр 2017 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.  Мөн аймгийн ИТХ-ын нэрэмжит аяны 2 дугаар сарын төлөвлөгөө болон “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийн төсвийн задаргааг баталж тогтоол гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд  ХАБЭА-ын  салбар зөвлөл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийн 2013-2016 оны биелэлтийн тухай танилцуулсан юм.

                                         Аймгийн ИТХ-ын Ээлжит хуралдааныг товлов
    Тус хуралдаанаар Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны Ээлжит V хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэт хотод зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. Ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1.Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийн биелэлт, 2017-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай
2.Аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журмын хэрэгжилтийн явц байдал, цаашид авах арга хэмжээний тухай
3. “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр батлах тухай
4. Хог хаягдлын үнэ, тарифыг шинэчлэн тогтоох тухай
5. Шилжих үлдэгдлийн зарим зардлыг батлах тухай
6. Бусад

                          Төрийн дээд одон медальд 19 хүнийг уламжилахаар болов
    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 02 дугаар хуралдаанаар аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ээс Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 19 хүний материалыг танилцуулж, хэлэлцүүллээ. Үүнд: Гавъяат эдийн засагч цолоор-1, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор-1, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор-1, Алтан гадас одонгоор-3, Цэргийн гавъяаны одонгоор-1, Хөдөлмөрийн хүндэт медалиар-11 хүнийг тус тус шагнахаар тодорхойлсныг дэмжиж, Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар уламжилахаар тогтлоо.

                                    Эрдэнэт хот хүүхдийн найрал дууны чуулгатай болно
    Орхон аймгийг “Инновацийн хөгжлийн чиг баримжаатай хот” болгож, Монгол улсын олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд тэргүүлэх байр сууртай оролцох зорилготой "Мэдлэгт суурилсан Эрдэнэт" хөтөлбөр 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ жил “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2017 оны арга хэмжээний зардалд 60 сая төгрөгийг орон нутгийн сангаас гаргахаар болсон. Тэгвэл энэ зардлаар Аймгийн бүтээмж иноваццын зөвлөлөөс хүүхдийн найрал дууны чуулга байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулах, тайлан тогтлолт хийх Аймгийн ИТХ-ын нэрэмжит   шагналыг бий болгож байгууллага, иргэдийг алдаршуулах Байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх, инноваци нэвтрүүлэх, ажилтны ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын соёлын өөрчлөлт хийх чиглэлээр хэлэлцүүлэг, сургалтууд зохион байгуулах Аймгийн хэмжээнд бүтээмж инновацийн чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжих зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна.