ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Үйлчилгээний төв - “Инээмсэглэлээр угтаж инээмсэглэлээр үдье”

2017-01-26

 Үйлчилгээний төв-Худалдаа эрхлэгчдийн “Хэрэглээ” холбооны удирдлага аяны шилжин явах туг, дэвтрийг гардан авсны дараа хийх ажлын төлөвлөгөө боловсруулж, “Инээмсэглэлээр угтаж, инээмсэглэлээр үдье” уриа дэвшүүлэн, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн төлөө олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Юуны өмнө Аймгийн татварын хэлтэс, Стандарт хэмжил зүйн төв, Хэрэглэгчдийн эрхийг  хамгаалах нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгуулагуудтай хамтран Харьцааны соёл, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр, Е-баримт ба тайлан гаргах, татварын шинэ хууль зэрэг сургалтуудыг зохион байгуулжээ. Мөн худалдан авагч иргэдээс санал хүсэлт авах дэвтрийг худалдааны зааланд байнга ажиллуулдаг болсноор үйлчилгээний талаарх санал гомдлыг хүлээн авч цаашдын үйл ажиллагаандаа тусгаж байхаар болов. Нийт түрээслэгч нар энгэрийн тэмдэгтэй болж, бүх лангууг хувийн ноймертой болгосноор худалдан авагч нараас лангууны ноймероор нь санал хүсэлтыг авч санал гомдолыг барагдуулахад ажиллагааг хялбар болгосон байна. ”Энх төв” хүнсний захын түрээслэгчид ажлын хувцсаар жигдэрчээ. Үйлчлүүлэгчидээ тав тухтай, цэвэр орчинд угтах зорилгоор долоо хоногийн тав дахь өдөр бүр их цэвэрлэгээ хийхээр болж 53 түрээслэгч нар гадаа талбайн цэвэрлэгээнд гарав. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс Е-баримтын машиныг нийт түрээслэгч нарт компанаас авч өгч худалдааны зааланд тавьж өгөх зэрэг ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. 
   Үйлчилгээний төвд байрлах Himart сүлжээ дэлгүүр “Хүндлэлийн дээдээр угтаж сэтгэлийн сайхнаар угтая” уриатайгаар үйл ажиллагаа явуулж хэвшсэн бөгөөд сарын аянд хамтарч оролцжээ. 
 Үйлчилгээний төв-Худалдаа эрхлэгчдийн “Хэрэглээ” холбооны тэргүүн Ц.Наранцэцэг “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” сарын аяны шилжин явах туг, дэвтрийг дараагийн байгууллага болох “Автомастер” такси үйлчилгээний албаны хамт олонд гардуулан өглөө.