ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эссэ бичлэгийн уралдаанд С.Номин-Эрдэнэ түрүүлжээ

2017-01-24

  Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярыг тэмдэглэх ажлын хүрээнд АИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхбат санаачлан өөрийн сонгогдсон тойрог дахь 7-р сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Үндсэн хууль - Монголын ард түмний үнэт зүйл мөн" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлажээ.

   Уралдаанд 36 сурагч амралтын хугацаанд бичсэн бүтээлээрээ оролцжээ. АИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат, АИТХ-ын ажлын албаны ажилтан П.Энхцэцэг болон Тэргүүлэгч Д.Мөнхбат нар шүүгчээр ажиллаж оролцогч хүүхдүүдийн бүтээлтэй танилцан нийт 5 байр шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналыг өнөөдөр сургууль дээр нь  гардуулсан байна.
1-р байр 11.А ангийн сурагч С.Номин-Эрдэнэ
2-р байр 12.Б ангийн сурагч Г.Алтанцэцэг
3-р байр 11.А ангийн сурагч Б.Номиндэлгэр
Тусгай байр 12.А ангийн сурагч Т.Буянхишиг
Тусгай байр 12.Б ангийнсурагч С.Отгон нар шалгарлаа.
Тэргүүн байранд шалгарсан бүтээлээс:

                                                   "Үндсэн хууль-Монгол ард түмний үнэт зүйл мөн"

     Итгэл найдвар мохож, гэрэл унтарсан тэр л үед хүн бүрийн зүрхэнд оч өгсөн түүхэн үйл явдал бол 1921 оны ардын хувьсгал юм. Манжийн доор 200 жил боолчлогдон цөхөрсөн бид бие даасан бүрэн эрхт улс болсон гэдгээ дэлхий даяар тунхаглан зарлаж, Монгол хүн нэг бүр бүрэн эрхт тусгаар тогтносон улсын иргэн гэдгээрээ бахархан урамшиж Үндсэн хуулиа баталж байсан үе тодхон. Энэ л үеэс бид нүүр бардам Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэн болж хөгжил дэвшил рүү тэмүүлж эхэлсэн билээ.
  Үндсэн хууль гэдэг нь тухайн улсын эрх чөлөө тусгаар тогтнолын илрэл юугаар ч нөхөгдөшгүй үнэт зүйл байсан, байгаа, байх ч болно....
  1924 онд Монголын анхны Үндсэн хуулийг батлав. Бид түүхэндээ анх удаа хаант засаглалыг халж тусгаар тогтнож парламентын засаглалтай улс болсноо зарлан тунхаглав. Анхдугаар үндсэн хуулиар 3 томоохон өөрчлөлт хйисэн бөгөөд эдгээрийг товч дурдвал:
1.    Бүгд найрамдах парламент засаглалтай улс болгосон.
2.    Иргэд өөрсдийн сонгосон хүмүүсээс удирдлага болгон тавьсанаар ард иргэд төрийн хэрэгт оролцох эрх мэдэлтэй болж ардчилал үүсч эхэлсэн.
3.    Хуулинд иргэдийн эрх чөлөөтэй холбоотой олон зүйл заалт оруулсан. Жишээ нь: Үндсэн хуулийн 3-р зүйлийн 11-т “Тус улсын харъяат ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлэвэл зохино” гэжээ.
     Ингээд харахад 1924 оны анхны Үндсэн хууль нь ардчиллын үндэс бөгөөд эрх чөлөөний илрэл монголчууд бидний үнэт зүйлс юм.
II дахь Үндсэн хуулийг 1940 оны 6 сарын 30-ны өдөр баталжэээ. 1940 оны 6-р сарын 30-ны хуулиар улс орны өмнө хөгжлийн шинэ зорилт дэвшигдэн тавигдсан учраас Үндсэн хуулийг шинэчлэх болов. Энэ хуулиар социализм байгуулах зорилтыг дэвшүүлсэн бөгөөд МАХН анх улс орныг удирдан чиглүүлэгч хэмээн тодорхойлогдож хязгааргүй мэдэлтэй болсон юм. Энэ хуулийн онцлог нь Монгол улсын нийгмийн байгуулал, хөгжлийг шинээр тодорхойлсонд оршино. 1940 оны Үндсэн хууль хөгжил дэвшилд хөтөлсөн бас нэг алхам байв.
   Харин III дахь Үндсэн хууль нь одоогоос 57 жилийн өмнө буюу 1960 оны 7 сарын 6-нд батлагдсан байна. 1960 оны үндсэн хууль нь социалзм байгууллыг дуусгахыг тунхагласан баримт бичиг байсан юм. 1940 оны хуулиар Социализм байгуулах зорилт дэвшүүлсэн боловч 1960 оны хуулиар Монгол улсыг нийгмийн өмчид суурилсан социализмын улс болж байна хэмээн буруушаав. Хувийн өмчийг эрс эсэргүүцэж нийтийн өмчлөл газар авч байв. Мөн ажилчин ангийн хүмүүсийг өндрөөр үнэлж байв. Энэ нь өдгөө бодоход түүхийн үнэт нэгэн хэсэг юм.
   Одоогийн бидний Үндсэн хуулийг 1992 оны 1-р сарын 13-ны өдөр батлажээ. Энэ хуулиар төрийн байгууллагын бүтцийг шинэчилсэн бөгөөд анх удаа Ерөнхийлөгч хэмээх албыг гаргаж байжээ. Иргэд өөрсдийн дундаас сонгогдсон хүмүүсийг УИХ төрийн дээд эрх барих байгууллагын гишүүн болгож байсан нь 1924 оны Үндсэн хуультай төстэй юм. Ерөнхийлөгч нь мөн л ард иргэдийн дундаас сонгогдсон иргэдийн итгэлийг дааж мөрийг түшсэн улс орны эв нэгдэл хөгшил дэвшлийг тодорхойлох хамгийн чухал хүн юм. Ингэснээр Монголчууд бид хөгжил рүү ахин нэг том алхсан юм.
   Бид Манжийн дарлалд байхдаа ч тэр, мөхлийн ирмэгт очихдоо ч тэр хзээ ч зориг мохож арагш сууж байгаагүй. Бид тэмцсэний эцэст өөрсдийн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсан билээ. Бидний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн дүнд би тусгаар тогтносон улс болж өөрсдийн Үндсэн хуулийг баталсан. Би тусгаар тогтносон улсын иргэн гэдгээрээ бахархадаг. Үндсэн хууль надад энэ итгэлийг олгосон тул хамгийн үнэт зүйл мөнөөс мөн юм.
                  Бид одоо ч хөгжил рүү алхам алхамаар урагшилж байна.

                                                                                             11а ангийн сурагч С.Номин-Эрдэнэ
                                                                                                              Багш Д.Гантөмөр