ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“БАТ-АЧ” ХХК-ийн“Ачит холдинг” төв үйлчилгээний соёлыг дээшлүүлэх аянд нэгдлээ

2017-01-16

Эрдэнэт хотын “Ачит холдинг” хүнсний худалдааны төвд АИТХ-аас зарласан “Үйлчилгээний соёл-Иргэдийн сэтгэл ханамж” аяны туг, дэвтэр аяллаа. Тус төв аяны хүрээнд төлөвлөгөө гаргаж, түрээслүүлэгчдийн дунд үйлчилгээний соёл, хууль эрх зүйн сургалт явуулах, Худалдааны төвийн гадна болон  дотор цэвэрлэгээг сайжруулан эмхэлж цэгцлэх, үйлчлүүлэгчдийн тав тух хэрэгцээ шаардлагыг бүрэн хангуулах, ажлын хувцсыг жигдрүүлж энгэрийн тэмдэг зүүх, сарын аяны уриаг тод бичиж танхимд байрлуулах, ажлаа сайжруулах зорилгоор санал хүсэлтийн хайрцаг шинээр байрлуулах, эх орны болон импортын бараа бүтээгдэхүүн нь чанар эрүүл ахуйн талаас баталгаатай байлгах зорилгоор архи пиво, хүнс өндөг тахианы лангуунууд шинжилгээнд хамруулах,  худалдааны жинг Стандартчилал Хэмжил зүйн төвийн байцаагчаар баталгаажуулж тодорхой газар байрлуулах, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран түрээслэгчдэд гарын авлага тараах материал авч тараах зэрэг олон ажлуудыг амжилтттай хийж гүйцэтгэсэн байна.