2017 онд аймгийн ИТХ-ын хуралдаанаар нийт 27 асуудал бүхий бодлогын баримт бичгийг батлахаар тусгагдсан байна.
Аймгийн ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаас гадна хяналт шалгалтын чиглэлээр хийх ажлын графикийг сар болон улирлаар төлөвлөж гаргажээ.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авилгатай тэмцэх чиглэлээр хийгдэх ажлууд болон бүтээмж инновацын зөвлөлийн ажлыг төлөвлөгөөжүүлэх, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажилд дэмжлэг үзүүлэх, авилагын асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлан мэдээлэл авах зэрэг хурлын байгууллагаас хийгддэг бүх ажлыг нэгтгэн тусгаж дэлгэрэнгүйгээр оруулсныг Ажлын албаны дарга хэлж байлаа.
Үүнээс гадна аймгийн Засаг дарга ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулах зайлшгүй
шаардлагатай бодлогын баримт бичгүүдийн жагсаалтыг ирүүлсэн нь 2017 оны
ИТХ-ын ажлын төлөвлөгөөний төсөлд 100 хувь орсон байна.