ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАХ ТУХАЙ
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий “Иргэний зөвлөл”-ийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй иргэд 2017 оны 01 дүгээр сарын 23-ны дотор Сонгон шалгаруулалтын комисст буюу аймгийн ЗДТГ-ын 317 тоот өрөөнд дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.
Үүнд: 1. Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх
2. Товч намтар /Төрийн албан хаагчийн анкет/
3. Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хуудас бөглөх
Материалыг ажлын цагаар хүлээн авна. Шаардлагатай асуудлыг 7035-8578 дугаарын утсаар лавлана уу.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС