ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Үндсэн хуулийн үнэ цэнэ” ярилцлага, хичээл үргэлжилж байна

2017-01-09

БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байхаар хуульчилсан байдаг.

Жил бүр Орхон АИТХ-ын байгууллагаас Үндсэн хуулийн өдөрт зориулагдсан олон арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд энэхүү түүхэн ойг угтан аймгийн ИТХ, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс хамтран Орхон аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ЕБС-ийн оюутан сурагчдад “Үндсэн хуулийн үнэ цэнэ” хичээлийг хувиарын дагуу орж байна.

Үндсэн хууль нь хуулийн дээд хүчинтэй баримт бичиг болохын мөн чанарыг сурагчдад ойлгуулах зорилтод энэхүү хичээлийг БНМАУ-ын Ардын Их Хурлын ахмад депутатууд болон манай аймгийн Төр, нийгмийн зүтгэлтэнүүд зааж байна. Хичээлийн үеэр хүүхдүүдтэй сонирхолтой ярилцлага өрнүүлж, тэдний сонирхсон асуултанд хариулж байсан юм.