ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төрийн дээд одон, медаль гардууллаа

2017-01-09

 Орхон аймгийн бүтээн байгуулалтанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэдийг Төрийн дээд одон, медалиар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр "Уурхайчин" соёлын ордонд боллоо.
  Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, АИТХ-ын Дарга  П.Пүрэвлхагва, Аймгийн Засаг дарга Д.Батлут, Аймгйин Засаг даргын орлогчид А.Түвшинжаргал, С.Батжаргал, АИТХ-ын Тэргүүлэгчид Д.Бүүвэйбаатар, Д.Батбаяр, Д.Дэлгэрбаяр, Л.Эрхбаатар, Д.Батбилэг, Д.Эрдэнэбат, АЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар оролцлоо.  
   Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 5, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Алтан гадас одонгоор 44 , Хөдөлмөрийн хүндэт медалиар 34, Цэргийн хүндэд медалиар 2 хүмүүсийг тус тус шагнаж урамшуулсан юм.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ


2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 170

Төрийн ордон                                                                                                            Улаанбаатар
Монгол улсын одон медалиар шагнах тухай


    Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
    Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүсийг Монгол улсын одон медалиар шагнасугай.


              ЗАРЛИГ БУУЛГАСАН        МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ