Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүр салбар салбарын шилдэгүүдээ тодруулж ирсэн. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12-р сарын 26-ны өдрийн 16-р хуралдаанаар байгууллага хамт олноо манлайлан ажилласан дараах иргэдийг Орхон аймгийн ИТХ-ын Алдартан шагналаар шагнахаар шийдвэрлэлээ.
НӨУЁ-ы болон төр захиргааны салбараас Аймгийн ЗДТГ-ын Тарийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаШагдар овогтой Ганболд,
Дэд бүтцийн салбараас “ЭБЦТС” ТӨХК-ийн Ашиглалтын инженер, техникийн асуудал эрхэлсэн дэд захирал, ерөнхий инженер Даваадорж овогтой Мөнх-Эрдэнэ,
Боловсрол, соёл, урлагийн салбараас “Ийгл” дунд сургуулийн захирал Пүрэвжав овогтой Наранцэцэг
Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбараас Орхон аймгийн БОЭТ-ын Төрөх тасгийн эрхлэгч Бадамжав овогтой Эрдэнэбулган
Санхүү, банкны салбараас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засагч Даржаа овогтой Нарантуяа
Хууль хяналтын салбараас Монголын хуульчдын холбооны Орхон аймаг дахь салбарын зохицуулагч Дамбаравжаа овогтой Наранхүү
Үйлдвэр хүнс, ХАА-ын салбараас Орхон аймгийн жаргалант сумын “Бүтлийн Ундрага” ХХК-ын захиралЛхагва овогтой Батсүх
Уул уурхайн салбараас “Эрдмин” ХХК-д Ээлжийн мастер Пүрэвдорж овогтой Лхагва-Очир
Орхон аймгийн “2016 оны Алдартан” шагналыг 12-р сарын 29-ны өдрийн 12 цагаас Уурхайчин соёлын ордонд гардуулна.