ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ГХУСАЗЗ хуралдлаа

2017-01-09

12 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан аймгийн ГХУСАЗЗ-ийн хурлаар 2016 оны эхний 11 сарын байдлаар гарсан гэмт хэргийн байдал, анхаарах асуудал болон гурвалсан гэрээний биелэлтийн дүнгийн тухай хэлэлцлээ.
    Аймгийн хэмжээнд 2016 оны эхний 11 сарын байдлаар 482 холбогдогчтой, 1039,2 сая төгрөгний хохиролтой, 497 гэмт хэрэг бүртгэгдэж, урьд оны мөн үеэс 30 хэргээр буюу 5.7 хувиар буурчээ. 
    Бүртгэгдэх үедээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 176 хэрэг бүртгэгдсэнээс 117 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон гэмт хэргийн илрүүлэлт 66,5 хувьтай байна. 
   Аймгийн Цагдаагийн газар эхний 11 сарын байдлаар иргэд, ААН, байгууллагаас нийт 11131 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь урьд оны мөн үеэс 10,4 хувиар өссөн байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн 59,6 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бол 39,1 хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 
    Гэмт хэргийн эзлэх хувиар жагсаавал хамгийн их гарсан нь ББМБШУчруулах хэргүүд, хулгайлах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэргүүд, бусдын эд хөрөнгө завшиж үрэгдүүлэх хэргүүд, хүчиндэх, залилан мэхлэх, дээрэмдэх, хүнийг санаатай алах хэргүүд эзлэж байна. 
    Үйлдэгдсэн цаг хугацааны хувьд 19-24 цагийн хооронд нийт гэмт хэргийн 41,5% хэрэг үйлдэгддэг бол лхагва гаригт гэмт хэрэг хамгийн их үйлдэгддэг нь тоо бүртгэлээс харагдаж байна. 
    Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 222 хүн бүртгэгдсэний 166 нь нөхөр, 3 нь төрсөн эцэг, 2 нь хойд эцэг, 8 нь төрсөн ах, 2 нь хүргэн ах, 1 нь хүргэн дүү, 6 нь хамтран амьдрагч, 34 нь бусад этгээд байна.


Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах

гурвалсан гэрээг дүгнэлээ


    Аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газраас Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын Засаг дарга нар, СӨХ-дын захирлуудтай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгуулсан хамтран ажиллах гурвалсан гэрээг дүгнэсэн тайланг дүгнэх ажлын хэсгийн дарга, АИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг илтгэлээ.  Ажлын хэсэг 24 багаас 8 багийг эхний шатанд шалгаруулж, гэрээний үүрэг тус бүрт 0-5 оноог ажлын хэсгийн гишүүд тус тус өгч дүгнэсэн. Багуудын эхний 3 байр эзэлсэн байдлыг танилцуулбал: 
1.    Наран
2.    Баянцагаан
3.    Цагаанчулуут
    Аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газраас 2016 онд Баян-Өндөр сумын нийт 25 СӨХ-дын захирлуудтай гурвалсан гэрээ байгуулан ажилласан боловч гэрээний тайланг 10 СӨХ-оос ирүүлсэн нь хангалтгүй байна. Ажлын хэсэг тайлантай танилцаж байр эзлүүлснээс эхний 3 байрыг танилцуулбал:
1.    Алтандуулга
2.    Уурхайчин
3.    Бадмаараг. 
    Аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газраас Их дээд сургууль, МСҮТ, Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай байгуулсан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гурвалсан гэрээний биелэлтийг дүгнэх удирдамж баталсан. Удирдамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг гэрээний дагуу хийсэн ажлын танилцаж сургуулиудыг дүгнэн байр эзлүүллээ. Эхний 3 байрыг танилцуулбал: 
1.    Баян-Өндөр цогцолбор сургууль
2.    Жаргалант сумын сургууль
3.    17-р сургууль
   Гэмт хэргийн зөрчилд хүүхэд холбогдоогүй Баян-Өндөр цогцолбор сургууль, Жаргалант сумын сургууль, 17-р сургууль, Ирээдүйн одод сургууль, Эрдмийн сан сургууль, Ийгль сургууль, Технологийн сургуулиуд дүгнэгдсэн байна.