ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2016-12-21

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 12-р сарын 21-ны өдөр 15 дугаар хуралдаан болж өнгөрлөө. Хуралдаанаар төлөвлөсөн 9 асуудлыг хэлэлцсэнээс 7 асуудалд холбогдох тогтоолыг батлахаар болсон байна.
    Хурлын эхэнд П.Пүрэвлхагва даргын танилцуулснаар АИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Эрдэнэцэцэг нь Төрийн албаны зөвлөлийн Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтанд тэнцсэн тул Ажлын албаны даргаар томилох тухай тогтоолыг батлахаар боллоо.
   Хурлын байгууллагын 2017 оны ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг АИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат танилцуулж хэлэлцүүллээ. Төлөвлөгөөнд Тэргүүлэгчдийн саналыг нэмж тусган АИТХ-ын Тэргүүлэгчдийн 16 дугаар хуралдаанаар хэлэлцэхээр болов.
   Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөлийн зарим гишүүнийг сонгон шалгаруулах комиссыг байгууллаа. Комиссын бүрэлдэхүүнд АИТХ-ын ажлын албаны дарга Д.Эрдэнэцэцэг, АИТХ-ын Тэргүүлэгч И.Баасанжав, АИТХ-ын Төлөөлөгч М.Байгалмаа,  АЗДТГ-ын Хууль,  эрх зүйн хэлтсийн  дарга Б.Ганзориг, аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Энхбаяр, “Иргэний хяналт, хэрэглэгчийн төлөө төв” ТББ-ын зохицуулагч Ц.Алтаншагай, АИТХ-ын Ажлын албаны ажилтан П.Одгэрэл нар томилогдон ажиллахаар болсон юм.
   АИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.8 дахь заалт,аймгийн Засаг даргын саналыг тус тус үндэслэн Орхон аймгийн бүтээн байгуулалтанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нийт 57 иргэдийг Монгол улсын төрийн дээд шагнал одон, медалиар шагнуулахаар тодорхойлж Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтоол гаргасан байна.  
   АИТХ-ын нэрэмжит сарын ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хорооны гишүүн Ц.Алтаншагай танилцууллаа. 2017 оны 01 дүгээр сарыг “Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хорооны “Төрийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх сар” болгож, холбогдох ажлын төлөвлөгөөг танилцуулсан. Тэргүүлэгчдид уг асуудлыг дэмжин, нэмж санал оруулснаар төлөвлөгөөг батлан тогтоол гаргав.
   “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн зохицуулах зөвлөл”-ийн ажиллах журам, АИТХ-ын дэргэдэх “Иргэний танхимын ажиллах журам” –уудыг тус тус батлан тогтоол гаргах болов. “Аймгийн 8 алдартан”-г алдаршуулах ажлын хүрээнд ажлын албанд ирсэн материал хангалтгүй гэж үзэн нэмж материал хүлээж авах хугацааг тогтоож  АИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит 16-р хуралдаанаар хэлэлцэхээр тогтлоо.