ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Танилцуулга

2016-12-23

    Монгол улсын Хууль зүйн сайдын 2014 оны 06 сарын08-ны А/89 тоот тушаалаар Цагдаагийн албаны хуулийн 19, 21-р зүйлийн заалтыг үндэслэн Иргэний зөвлөлийн дүрэм батлагдан гарчээ.

   Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөлөгчдийн хурлын 2015 оны 01 сарын 10-ны өдрийн 02 тоот тогтоолоор Иргэний зөвлөлийг байгуулсан.
   Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 5 хүний орон тоотой байхаар баталж бүрэлдэхүүнийг сонгох үйл ажиллагааг Эрдэнэт, Номин, Лха, ТВ-10 телевиз, FW 107.1 радио, www.Erdenet.mn, www.ith-orhon.mn сайтаар зарлаж Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ, багуудын ИНХ-д албан тоот хүргүүлж санал авах журмаар 18 хүний 5-ыг сонгожээ.
Улмаар Иргэний зөвлөлийг байгуулж цаашид хууль тогтоомж хуулийн үндэслэлүүдийн талаар лекц, зөвлөмжийг холбогдох албаны хүмүүс тавьсан.

                                           Иргэний зөвлөлийн анхны бүрэлдэхүүн:
1.    Булган тайж овогт Нямжавын Даринчулуун. 1951 онд төрсөн. Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй.
2.    Олонхууд овогто Данидгайн Мягмарсүрэн. 1946 онд төрсөн. Хуульч, дээд боловсролтой.
3.    Цэрэн Ордос овогтой Цэрэнгийн Рагчаа.1960 онд төрсөн. Санхүүч, эдийн засагч мэргэжилтэй, дээд боловсролтой.
4.    Цамбынхан овогт Гомбосүрэнгийн Эрдэнэбилэг. 1957 онд төрсөн. Эдийн засагч, дээд боловсролтой.
5.    Тайж нар овогт АвирмэдийнНамжилсүрэн. 1950 онд төрсөн. Сэтгүүлч, тусгай дунд боловсролтой.
Иргэний зөвлөлийн анхны бүрэлдэхүүнээс иргэн Ц.Рагчаа, Д.Мягмарсүрэн нар нас барж нөхөн сонгуулиар 2 ажилтан сонгож бүрэлдэхүүнээ шинэчилсэн.
1.    Иргэн Долооннуур овогт Балжиннямын Батжаргал. 1952 онд төрсөн. Эдийн засагч, хуульч мэргэжилтэй, дээд боловсролтой.
2.    Боржигон овогт Төмөрийн Батзориг. 1953 онд төрсөн.Инженер технологич, улс төр судлаач мэргэжилтэй. Дээд боловсролтой.


    Иргэний зөвлөл байгуулагдсан цагаас эхлэн шинэ тутам үүссэн ажлын бодит байдлыг зөв төлөвшүүлэх, цагдаа иргэдийн хооорондын итгэлцлийг бэхжүүлэх, иргэдийн зүгээс тавьж буй өргөдөл хүсэлтийг холбогдох хүмүүст нь тавьж, уулзаж, цагдаагийн байгууллагад хуульд заасан журмын дагуу дэмжлэг үзүүлэн санал зөвлөмж хүргүүлэх ажлуудыг голлон хийж байна.
    Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүн Хууль зүйн яам, Цагдаагийн ерөнхий газар нээлттэй нийгэм форум ТББ дээр 2016 оны 05 дугаар сарын 30,31-нд сургалтанд хамрагдаж
1.    Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг
2.    “Эрдэнэт хүмүүн эв нэгдэл” ТББ
3.    Хоршооллын сургалт мэдээллийн төв ТББ
4.    Төв иргэн түншлэл ТББ
5.    Эрдэнэт хуримтлалын бүлгийн холбоо зэрэг олон нийтийн байгууллагаас явуулсан мониторингийн үйл ажиллагаанд хамрагдаж улмаар нээлттэй нийгэм, форум, төрийн бус байгууллагаас явуулсан улсын хэмжээний мониторингийн судалгаанд үр дүнтэй ажиллаж байгаагаар дүгнэгдсэн.
Иргэний зөвлөл нь орон нутаг дахь Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүнд санал зөвлөмж хүргүүлж, ярилцлага зохиосон.
Иргэний зөвлөл нь олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаагаар зогсохгүй иргэд цагдаагийн байгууллагын хороондын уялдаа холбоог ойртуулах зорилготой юм. 

                                                                 Мэдээ, мэдээлэл
1.    Орхон аймгийн иргэний зөвлөл Булган, Дархан-Уул аймгийн иргэний зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хийх ажлын туршлагыг солилцов.
2.    Шанд, Эрдэнэ багийн Цагдаагийн үйл ажиллагааны кабонтой танилцаж цаашид үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар баримтжуулж иргэдийн хуралд шийдүүлэхээр болжээ.
3.    Олон нийтийн цагдаагийн бие бүрэлдэхүүнитэй уулзаж, ярилцлага зохиож, олон нийтийн цагдаа, төрийн цагдаа болохын баттай эх сурвалж болохыг дэмжив.
4.    Аймгийн цагдаагийн газрын зөвлөлийн шинэ гишүүдтэй уулзаж, ажлын үр дүн бие бүрэлдэхүүний чадамжинд суурилсан иргэдэд ойрхон үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллахад иргэний зөвлөлийн оролцоо чухлыг тэмдэглэв.