ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Танилцуулга

2016-12-23

   Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс нь Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 1991 оны 4 дүгээр тогтоолоор байгуулагдаж 1930, 1940-1950-иад оны эхэн үед Улс төрийн хилс хэрэгт татагдаж хэлмэгдсэн хүмүүсийн асуудлыг үргэлжлүүлэн судалж цагаатгуулах ажлыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын удирдлагын дор аймаг, орон нутгийнхаа хэмжээнд зохион байгуулж байна. 1991 оноос хойш тус салбар комиссын даргаар Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, орлогч дарга, Тэргүүлэгчдийн дарга нар ажиллаж комиссын өмнө тавигдсан зорилтыг тухай бүр амжилттай биелүүлж ирсэн юм.
    2016 онд аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаанаар аймгийн ЦАУЗБСК-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, ЦАУЗБСК-ын даргаар аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, гишүүд аймгийн Төрийн архивын тасгийн дарга М.Мөнхбаяр, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн хууль зүйн системчлэл хариуцсан ажилтан Л.Түмэннаст, Улсын бүртгэлийн газрын Иргэний бүртгэлийн тасгийн дарга Ө.Ганзориг, Тагнуулын газрын ажилтан Б.Хишигдорж нар ажиллаж байна.   

 

 

 

 

ЦАУЗБСК-ЫН ДАРГА,

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА

 

  ЦАУЗБСК-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, АЙМГИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭЦЭЦЭГ   ЦАУЗБСК-ЫН ГИШҮҮН, АЙМГИЙН ТӨРИЙН АРХИВЫН ТАСГИЙН ДАРГА М.МӨНХБАЯР   ЦАУЗБСК-ЫН ГИШҮҮН, АЗДТГ-ЫН ХЗХ-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СИСТЕМЧЛЭЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН Л.ТҮМЭННАСТ   ЦАУЗБСК-ЫН ГИШҮҮН, АЙМГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ГАЗРЫН ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТАСГИЙН ДАРГА Ө.ГАНЗОРИГ