ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Танилцуулга

2016-12-23

     Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасны дагуу аймгийн ИТХ-аас байгуулсан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ард иргэдийн амгалан тайван ажиллаж амьдрах, бүтээж, туурвих нөхцлийг бүрдүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нэгтгэн  удирдаж байна.     

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаар тогтоолоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлаж дараах бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Зөвлөлийн дарга: Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва

        Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн.
    1985 онд Эрдэнэт хотын 1-р 10 жилийн дунд сургууль
    1990 онд ОХУ-ын Г.В.Плехановын нэрэмжит УАААДСургууль
                  - Италь-Оросын Удирдлагын сургууль
    2000 онд МУИС-ийн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Эдийн засагч, удирдах арга зүйч мэргэжилтэй. Магистр
    1990-1992 онд Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
    1992-1993 онд ТИС-ийн Санхүүгийн хэлтсийн дарга
    1993-1995 онд "Монгол хоршоо Ардын банк"-нд Салбарын дэд захирал
    1995-2000 онд"Ард", "Сэргээн босголт","Хадгаламж" банк-ны салбарын захирал
    2000-2008 онд Орхон аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга
    20008-2012 онд Орхон аймгийн Засаг даргын Орлогч
    2012-2016 онд МАН-ын хорооны  дэд дарга
    2016 оноос Аймгийн ИТХ-ын дарга

Орлогч дарга: Аймгийн Засаг дарга Д.Батлут

    Эрдэнэтийн Технологийн сургуулийг цахилгааны инженер, Удирдлагын академийг удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжлээр тус тус төгссөн. Төрийн удирдлагын менежер, бакалавр.
    1994-2000 онд Эрдэнэт хивс ХХК-ний   Ноос угаах үйлдвэрт туслах ажилчин оператор,
    2001-2004 онд Дэлхийн зөн- ОУБ-д  төслийн гүйцэтгэгч, “Эрдэнэт хамтын хөгжил”  ТББ-ын гүйцэтгэх захирал,
    2006-2007 онд аймгийн  Газрын албанд мэргэжилтэн,
    2008-2012 онд   Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч
    2013-2016 онд МАН-ын хорооны дарга
    2016 оноос Орхон аймгийн Засаг дарга
    2012, 2016 онуудад Аймгийн ИТХ-ын төлөөлөгч

Нарийн бичгийн дарга: Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг

1968 онд Хөвсгөл аймагт төрсөн.

Эрдэнэт хотын 1-р 10 жилийн дунд сургууль, Улсын багшийн их сургууль, Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Институт, Монгол улсын их сургуулийг төгссөн. Түүх-Нийгэм судлалын багш, Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Доктор зэрэгтэй.

1985 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн больницод хоол зөөгч

1986-1989 онд Эрдэнэт хотын ДЦС-ын хими цехэд лаборант

1993-1996 онд УБИС-ийн харъяа ГХДС-ийн Орхон аймаг дахь салбар сургуульд багш, сургалын албаны эрхлэгч

1996-1999 онд МУИС-ын харъяа ОАСС-дз захирлын үүрэг гүйцэтгэгч, сургалт эрхэлсэн дэд захирал, багш

1999-2001 онд "Эрдэнэт-Сэлэнгэ" ХХК-ны Эдийн засаг менежментийн "Сэлэнгэ" дээд сургуульд сургалт эрхэлсэн дэд захирал

2003-2008 онд Хангайн бүсийн Улс Төрийн Боловсролын Академид сургалтын албаны дарга, МУИС-ын ОАСС-ийн зөвлөх багш

2009 оноос Хангайн бүсийн УТБА-ийн захирал

2001-2009 онд, 2013 онд Орхон аймгийн МАН-ын хорооны дэд дарга

2010-3013 онд Орхон аймгийн Хүүхдийн төлөө хэлтсийн дарга

2013 оноос МУИС-ын Орхон сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр

2014-2016 онд Иргэний Улс Төрийн Боловсролын Академийн захирал

2016 оноос аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

 Гишүүн: Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Бат-Оршихын ГАНЗОРИГ

   1985 онд Улаанбаатар хотод төрсөн.
Эрх зүйч мэргэжилтэй, магистр зэрэгтэй. Төрийн удирдлагын менежер.
2009-2010 онд ДЗОУБ-ын төслийн хэрэгжүүлэгч байгууллагын гүйцэтгэх захирал
2010-2012 онд CHF –ОУБ-ын бизнесийн зөвлөх
2013-2014 онд МАН-ын хуулийн зөвлөх
2014-2016 онд Аймгийн ИТХ-ын Ажлын албанд бүлэг хариуцсан ажилтан
2016 – оноос Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байна. 
 


 

Гишүүн: Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Манлайн ГАНЧУЛУУН

1962.01.01-нд Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн.

1983-1988 онд ПДС Барилгын дулааны инженер

1999-2002 ОТИС Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн.

1988-1990 онд Эрдэнэт хот МАНЗ КЛП-2д слесарь инженер Ерөнхий инженер,

1990-1997 онд Орос монголын хамтарсан эсгий гуйлтын үйлдвэрт дулааны инженер ерөнхий инженер

1997-1999 Экол ХХК-д дэд захирал

1999 одоог хүртэл Орхон аймгийн Шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байна.

 Гишүүн: Аймгийн Прокурор Г.ЭРДЭНЭБААТАР

Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн.

2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр

2001-2007 онд Орхон аймгийн прокурорын газар хяналтын прокурор

2007-2009 онд Орхон аймгийн прокурорын газар орлогч прокурор

2009-2011 онд Говь Алтай аймгийн прокурор

2011-2012 онд Сэлэнгэ аймгийн прокурорын газар орлогч прокурор

2012-2013 онд Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар Прокурорын газар хяналтын прокурор

 2013-2015 онд Булган аймгийн прокурорын газар орлогч прокурор

2015 оны 11 дүгээр сараас Орхон аймгийн прокуророор ажиллаж байна.

Гишүүн: Аймгийн Цагдаагийн газрын дарга Арслангийн БАТБАЯР

1969 онд төрсөн. Эрх зүйч, дээд боловсролтой.

1989-1993 онд Цагдаагийн дээд сургууль

1998-2000 онд Удирдлагын академийг төгссөн. 

1987-1988 онд УЦСЕГ-ын 0230 дугаар ангид байлдагч

1989 онд Нисэх гал командад гал сөнөөгч

 1996-1998 онд Баянгол дүүргийн ЦХ, Эрүүгийн тасагт эрүүгийн төлөөлөгч

 1998-1999 Нийслэлийн цагдаагийн газар. Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс. Ахлах байцаагч

 1999-2002 онд Нийслэлийн цагдаагийн газар. Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс. Чиглэлийн ахлах төлөөлөгч. 

 2003-2007 онд Нийслэлийн цагдаагийн газар. Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс. Ахлах төлөөлөгч.

 2007-2010 онд Баянгол дүүргийн ЦХ. Захиргаа, Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд дарга. 

 2011 онд Хан-Уул дүүргийн ЦХ. Захиргаа, Хүний нөөц, сургалт эрхэлсэн дэд дарга. 

 2011-2012 онд Завхан аймаг дахь ЦГ. Удирдлага, Газрын дарга. 

 2012 онд Сүхбаатар дүүргийн ЦХ/хуучин. Захиргаа, Хэлтсийн дарга. 

 2012-2014 онд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс. Удирдлага, хэлтсийн дарга. 

 2014-2016 онд Төв аймаг дах ЦГ. Удирдлага, Газрын дарга. 

2016-2017 онд Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтэс. Удирдлага, хэлтсийн дарга. 

 2017.03.16-аас Орхон аймаг дах Цагдаагийн газар. Удирдлага. ГАЗРЫН ДАРГА.

Гишүүн: "Эрдэнэт үйлдвэр"ХХК-ийн Хуулийн хэлтсийн дарга Б.Цэрэнбадам

Гишүүн: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Мөнхжаргалын АРИУНБОЛД

1979 онд Улаанбаатар хотод төрсөн.

1997-2001 онд Цагдаагийн академийг хуульч мэргэжлээр төгссөн.

2006-2008 онд ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академийг хууль зүйн ухааны магистр зэргээр төгссөн.

2001 онд Багануур дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлөөлөгч, дэслэгч

2006 онд Төрийн тусгай хамгаалалтын газрын шадар хамгаалагч, ахлах дэслэгч

2006 онд ШШГЕГ-ын даалгавар гүйцэтгэгч, ахмад

2008 онд ШШГЕГ-ын Боловсон хүчний хэлтсийн дарга, дэд хурандаа

2009 оноос Орхон аймгийн ШШГА-ны дарга, хурандаа

Гишүүн: Шүүхийн шинжилгээний албаны дарга Шагдарын ОЮУНБАЯР

1970.04.10-нд Булган аймгийн Тэшиг суманд төрсөн.

1988 онд Булган аймгийн 10 жилийн дунд сургууль

1992 онд Цагдаагийн дээд сургууль төгссөн. Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй.

1992-2004 онд Орхон аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч

2004-2009 онд Орхон аймгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн ахлах төлөөлөгч

2009-2012 онд Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга

2012.09-2012.12 сар хүртэл Булган аймгийн Цагдаагийн газрын Хангал сумын Сум дундын цагдаагийн хэсгийн дарга

2012-2016 Орхон аймгийн Цагдаагийн газар, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Гэрээт цагдаагийн тасгийн дарга

2017.01.23-аас Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны даргаар ажиллаж байна. 

Гишүүн: Онцгой байдлын газрын дарга Ганхуягийн ГАНБААТАР

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн.

1993 онд Орхон аймгийн Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал унтраах 56 дугаар ангид аврагч-гал сөнөөгч

1994-1996 онд Цагдаагийн дээд сургуулийн галын техникчийн анги

1997-2001 онд Цагдаагийн академи

2003-2006 онд ОХУ-ын Онцгой байдлын яамны Гал эсэргүүцэх албаны академид тус тус суралцан төгссөн.

Орхон аймгийн онцгой байдлын албанд Аврах, гал унтраах ангийн салааны захирагч, ангийн захирагч, Урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, хэлтэс, газрын дэд дарга, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд дарга, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын дарга, Орхон аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргын үүрэгт ажилд тус тус томилогдон ажиллаж байсан.

2015 оноос Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Эрх зүйч, галын аюулгүйн инженер, Техникийн шинжлэх ухааны магистр, Барилгын галын аюулгүйн зураг төслийн чиглэлээр мэргэшсэн инженерийн зэрэг хамгаалсан, Онцгой байдлын хурандаа

Гишүүн: Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Баттөрийн БААСАНСҮРЭН

  1981 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн  

  1989-1999 онд Тариалан сумын 10 жилийн дунд сургууль 

   2001-2005 онд ХААИС 

   2006-2007 онд Хангай бүсийн Улс төрийн боловсролын академи төгссөн. Нягтлан бодогч, Эдийн засагч, Улс төрийн арга зүйч менежер мэргэжилтэй.

2006-2007 онд "Өгөөж талх чихэр" ХХК борлуулалтын менежер 

2008-2013 онд Орхон аймгийн Баян-өндөр сумын ЗДТГ-т багийн зохион байгуулагч  

2013-2016 онд Баянцагаан багийн Засаг даргаар ажиллаж байсан.  

2016 оноос Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга  

Гишүүн: Жаргалант сумын ИТХ-ын дарга Ганхуягийн БАТТОГТОХ

1989.03.16-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн.

1996-2006 онд Орхон аймгийн Жаргалант сумын дунд сургуульд сурсан.

2006-2010 онд УБ хотод Удирдлагын Соёмбо дээд сургуульд Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн.

2010-2012 онд Жаргалант сумын Хаан банкны зээлийн эдийн засагч

2012-2015 онд Жаргалант сумын Хаан банкны Тооцооны төвийн эрхлэгч

2015-2016 онд Капитал банкны Орхон салбарын Уртцагаан тооцооны төвийн захирал

2016 оноос Жаргалант сумын ИТХ-ын даргаар ажиллаж байна.

Гишүүн: Гал голомт үндэсний хөдөлгөөний Орхон аймаг дахь салбар хүрээний тэргүүн Сандагийн ЦЭГМЭД

Увс аймгийн Тэс суманд төрсөн.

1979 онд ЗХУ-ын Азербайджаны Улсын их сургууль, 1997 онд ТЗУХИ, 2002 онд Удирлагын Академийн магистрантур тус тус төгссөн, Хуульч, удирдлагын арга зүйч зохион байгуулагч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр.

1979-1980 онд Эрдэнэт хотын хууль зүйн зөвөлгөө өгөх газарт Өмгөөлөгч-Хуулийн зөвлөх

1980-1985 онд Эрдэнэт хотын АДХ-ын ГЗ-ны Хуулийн хэлтэст ИТБББ-ийн байцаагч, Нотриатын товчооны эрхлэгч

1986-1988 онд Эрдэнэт хотын АДХ-ны ГЗ-ны Хуулийн хэлтсийн дарга

1988-1989 онд Эрдэнэт хотын АДХ-ны ГЗ-ний Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч

1989-1990 онд Эрдэнэт хотын Ардын хурлын Тэргүүлэгчдийн рефрент, Төрийн байгууллагын хэлтсийн дарга

1990-1994 онд Эрдэнэт хотын Ардын хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

1994-2016 онд Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

"Гал голомт" үндэсний хөдөлгөөний Орхон аймаг дахь салбар хүрээний тэргүүн. Гавьяат хуульч.

Гишүүн: Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын дарга Б.Эрдэнэбаатар