Аймгийн
Статистикийн хэлтээс хэвлэлийн бага хурал хийж аймгийн эдийн засаг,
нийгмийн хөгжлийн 11-р сарын дүн мэдээг танилцууллаа. 11 сарын байдлаар
Орхон аймагт нялхсын эндэгдэл, нас баралт болон гэмт хэргийн гаралт
буурсан, урьдчилсан сэргийлэх үзлэг, урьдчилан сэргийлэх тарилгад
хамрагдсан байдал, хүн амын эрүүл мэндийн үзлэг нэмэгдсэн зэрэг нийгмийн
салбарт эерэг үзүүлэлт гарсан бол халдварт өвчний гаралт нэмэгдэж,
төрөлт, гэмт хэргийн илрүүлэлт, нийт бий болсон ажлын байр буурсан зэрэг
сөрөг үзүүлэлт гарчээ.
Эдийн засгийн салбарт орон нутгийн төсвийн орлого, аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалт, автотээврийн орлого, барилга угсралт, их засварын ажил, худалдааны бараа гүйлгээ, нийтийн аж ахуйн орлого өссөн эерэг үзүүлэлттэй гарсан бол холбооны салбарын нийт орлого, ахуйн үйлчилгээний орлого буурсан сөрөг дүнтэй гарсан байна.