Аймгийн ИТХ-ын Ээлжит IV хуралдаанаар Монгол Улсын “Газрын тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.2, “Хот байгуулалтын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.3, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасныг үндэслэн аймгийн хэмжээнд Газрын харилцааны талаар 2016 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангийн тухай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Д.Цолмонгийн илтгэлийг хэлэлцэж баталсан юм. Мөн Орхон аймагт Газрын харилцааны талаар 2017 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл, аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээг хэлэлцэн баталлаа.
Газрын харилцааны талаар 2017 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлд газар зохион байгуулалтын чиглэлээр
- Сумдын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинэ суурьшил үүсгэх асуудлыг тусгах
- “Газрын цахим бирж” программ хангамжийг ашиглан газар эзэмшүүлэх дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах
- Газрын доорхи цэвэр усны нөөц тогтоогдсон орд, усны сан бүхий газрын хэмжилт, зураглалыг хийж, хамгаалалтын бүсийг тогтоох
- Түүхийн дурсгалт газруудын хэмжээ, байршлыг тогтоон зурагжуулж газрын мэдээллийн санд бүртгэх
- Орон нутгийн тусгай хамгаалалтад авах боломжтой газруудын судалгааг гаргах
- Газрын төлбөрийн хуримтлагдсан өртэй болон газраа зориулалтын дагуу ашиглаагүй этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох замаар тухайн газрыг дахин дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оруулах ажлыг зохион байгуулах
Төлөвлөлтийн чиглэлээр:
- Барилгын материалын сорил шинжилгээний лабораторийн материаллаг бааз, нөхцлийг сайжруулан итгэмжлэгдсэн лаборатори болгох
- Яргуйт, Уртын гол багуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэн, аймгийн ИТХ-аар батлуулах
- Биеийн тамир спортын “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-гийн байр зүйн дэвсгэр зураг, геологи, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэх
- Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр барилгажилтын ажил нь хийгдэх газруудын судалгаа, байршлын схемийг гаргах зэрэг томоохон ажлуудыг хийхээр зорин ажиллаж байна.