ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” боллоо

2016-11-25

    Жил бүр Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 14 дахь жилдээ, аймгийн Засаг даргын ивээл дор 4 дэх жилдээ болж, 16 нас хүрч  буй залуучуудын төлөөлөл өнөөдөр Хүүхдийн Ордонд иргэний  үнэмлэхээ гардан авлаа.
   Бүгд найрамдах улс тунхагласан баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын орлогч С.Батжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Мөнхболд, ГБХЗХГ-ын дарга А.Наранболд, Боловсрол соёл урлагийн газрын дарга Ж.Бат-Амгалан, Залуучуудын холбооны тэргүүн Ж.Амарбат нар оролцож, 16 настай залуучуудад иргэний үнэмлэх, батламж гардууллаа. 
   Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлагва баяр хүргэж хэлсэн үгэндээ Орхон аймаг Эрдэнэт хотын 40 жилийн ой болж буй энэ онцгой жилд иргэний үнэмлэх гардан авч буй залуучууддаа цаашид Эрдэнэт хотын иргэн, Монгол улсын иргэн гэдгээрээ бахархаж, төрөлх хот, улс орноо хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалан, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн аз жаргалыг хүсэн ерөөсөн юм. 

Иргэний үнэмлэхээ гардсан залуучууд
“Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй, тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт иргэн-Би
Мөнх хөх тэнгэрийн дор,
Мөнхөд дэгжих эх орныхоо төлөө
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн,
Өвөг дээдсийн өндөр цадигтай,
Өнөд мандах Монголынхоо төлөө
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм
Хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө
Эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж
Дэлхийн энгээр Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа
Ард түмэндээ андгайлж байна” хэмээн андгай уншлаа.