ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ерөнхий сайд А.Амарын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо

2016-11-25

   Бүгд Найрамдах Улс тунхагласны баярыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд А.Амарын хөшөөнд цэцэг өргөх ёслолыг ЗДТГ-ын Цэргийн штаб зохион байгууллаа. Уг ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын орлогч С.Батжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, Засаг дарга С.Ганцогт, Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаяр  болон бусад алба, хэлтсийн дарга нар оролцож Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.