Монгол улсын
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил
бүрийн 11-р сарын 25-ны дотор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэхээр
хуульчилсан. Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут аймгийн
2017 оны төсвийн төслийг өнөөдөр Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвад өргөн
барилаа.
Аймгийн
удирдлагууд 2017 онд боломжит төсвийн хэрэгцээндээ тулгуурлан, төсвөө зөв
бүрдүүлж, зарцуулах, хөрөнгө оруулалтыг иргэд олон нийтийн эрх ашигт нийцүүлэн
ажиллахаар төлөвлөсөн байна.
Аймгийн ИТХ-ын
Ээлжит IV хуралдаанаар хэлэлцэгдэх аймгийн 2017 оны нийгэм, эдийн
засгийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, мөн 2017 оны төсвийн төслийг
боловсруулахдаа олон талын судалгаан дээр үндэслэж, иргэдээс авсан саналд
тулгуурлан, мөрийн хөтөлбөртэй уялдуулсан хэлбэрээр боловсруулсан гэдгийг аймгийн
Засаг дарга Д.Батлут хэлж байлаа. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Засаг
даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийн суурь зөв тавигдсаныг дурьдаад, энэ жилийн
хувьд Засгийн газрын 109, 147-р тогтоолын дагуу хэмнэлтийн горимыг баримталж байгаа ч иргэдийн төлөө, хийхээс аргагүй
эрэмбэлэсэн асуудлуудыг оруулсан байх гэж найдаж байна. Аймгийн ИТХ-ын зүгээс
дэмжиж ажиллана гэдгийг хэлж байсан юм.