ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сумын аварга шатарчид тодорлоо.

2016-11-22

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор "Сумын аварга" шалгаруулах шатрын тэмцээнийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний танхимд зохион байгууллаа. Тэмцээний зарыг баг, байгууллагын дарга эрхлэгч нараар дамжуулан, багийн ИН-ийн хурлаар танилцуулж өргөн бүрэлдэхүүн хамруулахыг зорилоо. Энэхүү тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 4 шатарчид оролцож оюун ухаанаа уралдуулснаас 11 хожил авсан Г.Болдоо тэргүүн байр эзэлж "2016 оны сумын аварга шатарчин" цол, 10 хожил авсан өндөр настан Ц.Гунгаа дэд байр, 9 хожил авсан өндөр настан П.Бямбаа гутгаар байр, эмэгтэй шатарчдаас 2 дугаар багийн малчин Д.Амгалан тэргүүн байр эзэлж "2016 оны сумын аварга шатарчин" цолоор шагнагдаж аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авлаа. Энэ жилийн тэмцээний үеэр сумаас төрөн гарсан шатрын спортын мастер цолтнуудыг нийтэд сурталчилан таниулах зорилго бүхий самбарыг гаргаж тэднээрээ бахархах арга хэмжээг зохион байгууллаа. 

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 16
16 / 100%