“Жи-си-эс” олон улсын байгууллагын тусламжаар Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт хамрагдах боломжгүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг “Найдвар төв” энэ онд 15 жилийнхээ ойтой золгож байна. Ойн баярын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Бумансор нар хүрэлцэн ирж баяр хүргэлээ.
Хөгжлийн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг нийгмийн амдьралд тэгш оролцуулж нийгэмшүүлэх , боловсрол олгох үйлст уйгагүй зүтгэж ирсэн тус төвийн үе үеийн багш ажилчдыг аймгийн удирдлагаас шагнаж урамшуулсан юм. Үүнд Орхон аймгийн ИТХ-ын нэрэмжит “Иргэний төлөө” медалиар Д.Наранцэцэг, хүндэт жуух бичгээр Н.Эрдэнэчимэг, Ш.Бямбасүрэн нарыг шагналаа. Мөн АЗДТГ-ын “Хүндэд тэмдэг”-ээр Ш.Бямбасүрэн нарыг тус тус шагнасан байна.
Голландын иргэн Марта Бергиний санаачлагаар Орхон аймагт 2001 онд байгуулагдаж байсан тус төв 4 багш 4 хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол 15 жилийн хугацаанд 140 гаруй хүүхдийг хөгжүүлж, эдгээр хүүхдүүдээс ЕБС-д 5, 7-р сургуулийн тусгай ангид 19 хүүхэд элсэн суралцсан байна.
Цаашид аймгийн ИТХ болон АЗДТГ-аас хөгжлийн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүүхэд залуусыг нийгэмшүүлэх, боловсрол олгох, тэдний бие бялдар, сэтгэл санааг нь хөгжүүлэн бусадтай харьцах, ганцаардлаас хамгаалах, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд илүү анхаарлаа хандуулж “Найдвар төв”-ийн үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.