ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Khural.mn цахим хуудасны хөтлөгч хөгжүүлэгч-админы сургалт болж байна

2016-11-14

УИХ-ын Тамгын газар, Щвейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” (МОН-13/101) төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэгдсэн, портал khural.mn цахим хуудасны хөтлөгч, хөгжүүлэгч-админы сургалт 2016 оны 11-р сарын 14-16ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгууллагдаж,  сургалтанд 21 аймгийн ИТХ-ын ажлын албаны төлөөлөл нийт 42 ажилтан оролцож байна.

Сургалтын явцад khural.mn цахим хуудсыг хөтлөх, хөгжүүлэх сургалтаас гадна мэдээлэл тогтмол чанартай нийтлэж энхний 6-д жагсаж буй аймгийн ИТХ-ын админуудаас сайн туршлагын илтгэл тавьж харилцан туршлага солилцож, нийт 42 оролцогч 5-6-аараа багт хуваагдаж аймаг, сумын дэд цахим хуудсанд цэс, мэдээ мэдээллийн оновчтой, чанартай байдал талаас нь шинжилж дүгнэлт, санал боловсруулж ажиллах юм. 

Өнөөдрийн байдлаар khural.mn цахим хуудсанд Дархан-Уул аймгийн darkhan-uul.khural.mn дэд хуудас хамгийн олон буюу 1561 мэдээ мэдээлэл оруулж сайн туршлагаасаа хуваалцсан бол удаах байранд Баянхонгор, Баян-Өлгий аймгууд орж, оролцогчдын асуудтанд хариулан өөрсдийн сайн туршлагыг танилцууллаа.