10-р сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаан аймгийн ЗДТГ-т болж өнгөрлөө. Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд сонгогдсон 31 төлөөлөгчид бүгд хүрэлцэн ирж хуралдааны ирц 100 хувьтай байсан юм. Хуралдаанаар Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга, Баян-Өндөр сумын Засаг дарга болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн сонгох асуудлыг хэлэлцэв.
Хуралдааны эхэнд Баян-Өндөр сумын сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Г. Болдбаатар сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн талаар мэдээлэл хийсэн юм. Энэ удаагийн сонгуулиар Баян-Өндөр сумын ИТХ-ын 31 мандатын төлөө 79 нэр дэвшигч өрсөлдсөн ба сонгогчдын хамгийн олон саналаар МАН 26 суудал авч олонх болсон бол АН 5 суудал авчээ.
МАН-ын хорооноос Баян-Өндөр сумын ИТХ-ын даргад Б. Баасансүрэнг дэвшүүлсэн ба төлөөлөгчдийн 93 хувийн саналаар дэмжигдэн тамгаа гардан авлаа. Б.Баасансүрэн нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. Нягтлан бодогч, Улс төрийн арга зүйч мэргэжилтэй. Тэрээр 2008-2013 онд аймгийн Засаг даргын тамгын газарт багийн зохион байгуулагч, 2013-2016 Баянцагаан багийн Засаг даргын албыг хашиж байсан юм.
МАН-ын бүлгийн даргаар Д.Шинэбаатар, дэд даргаар Ө.Минжмаа сонгогдсон бол АН-ын бүлгийн даргаар Н.Мэндбаяр ажиллахаар болов. Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга болон хурал доторх намын бүлгийн дарга нарыг сонгож баталсаны дараа төлөөлөгчид үнэмлэх, энгэрийн тэмдэгээ гардаж авлаа.
Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал МАН-ын хорооны шийдвэрээр Баян-Өндөр сумын Засаг даргад аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ганцогтыг дэвшүүлж байгааг уламжилсан бол сумын ИТХ-н төлөөлөгч Д.Баатар Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дашравданг нэр дэвшүүлсэн. Санал хураалтын үр дүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Ганцогт төлөөлөгчдийн 80 хувийн саналаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг дарга болохоор нэр дэвшигдлээ.
Баян-өндөр сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар хурлын тэргүүлэгчдээр Б.Баасансүрэн, Д.Эрдэнэбаяр, Д.Шинэбаатар, Н.Гансүх, Ч.Болор-Эрдэнэ, Д.Дарханбаяр, Х.Төгсбаяр нарыг нэр дэвшүүлэн баталжээ.