Эрх зүй, нутгийн хөгжлийн хороо нь анхныхаа хурлыг 10-р сарын 11-нд зохион байгууллаа.
Тус хурлаар хорооныхоо үйл ажиллагааг цаашид хэрхэн явуулах талаар харилцан ярилцаж жилийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталлаа. Аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэл арга зүйн удирдлагаар хангаж ажиллав.
Тус хороо нь Орон нутгийн эрх зүйн орчинг бүрдүүлэх, боловсронгуй болгох, Нутгийн өөрөө удирдах ёсны төлөвшилт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Төр захиргаа, хууль хяналт, нутаг дэвсгэрийн байгууллагууд, Хүний эрх, эрх чөлөө түүний баталгаа, Иргэний бүртгэл, шилжилт, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн болон Засаг захиргааны анхан шатны нэгж тэдгээрийн хилийн цэсийн асуудал, Хууль тогтоомжийн хэрэгжилт, Төлөөлөгчийн бүрэн эрх, ёс зүй, Шашин, сүм хийд, Архив, албан хэрэг хөтлөлт, Төрийн үйлчилгээний хүртээмж, чанар, Иргэдийн оролцоо, Иргэний нийгмийн байгууллагууд, Гадаад харилцаа, Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх талаар гарсан хууль тогтоомж, аймгийн ИТХ-ын байгууллагын шийдвэр, Аймгийн хэмжээнд иргэдээс гаргаж буй санал, өргөдөл, гомдлын талаарх мэдээ мэдээлэл тэдгээрийг шийдвэрлэх, эргэх холбооны талаар бүх шатны засаг захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа болон хариуцсан салбарын судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээний асуудлыг хариуцан ажиллах юм.