ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Нийгмийн хөгжлийн хороо хуралдлаа

2016-10-12

Аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо энэ сарын 11-нд анхны хуралдаанаа хийлээ. Тус хурлаар хорооныхоо үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар харилцан ярилцаж жил, улиралын төлөвлөгөө гаргаж, ажиллахаар боллоо.

Тус хороо нь 5 гишүүнтэй бөгөөд Эрүүл мэнд, Боловсрол, Соёл, урлаг, музейн сан хөмрөг, Шинжлэх ухаан, технологи, Биеийн тамир спорт, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр хамгаалал ажилгүйдэл, Байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын хариуцлагын асуудал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, Гэр хорооллын нийгмийн үйлчилгээ, Иргэдийн оролцоо, мэдээллийн эргэх холбоо, Хариуцсан салбарын судалгаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ зэрэг нийгмийн салбарын хөгжлийн бодлогыг боловсруулан ажиллах юм.

Нийгмийн хөгжлийн хорооны хуралд аймгийн ИТХ-ын ажлын алба оролцож мэдээлэл, арга зүйн удирдлагаар ханган ажиллалаа.