ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төвийн бүсийн зөвлөлгөөн болж байна

2016-10-06

    Монгол улсын Батлан хамгаалах, Хууль зүй, Эрүүл мэнд спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Иргэнийг цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журам” –ыг хэрэгжүүлэх, бэлтгэлийг хангах Төвийн бүсийн зөвлөгөөн Нутгийн удирдлагын ордонд болж байна.

    Зөвлөлгөөнийг Хууль зүйн яам, Эрүүл мэнд Спортын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газраас зохион байгуулж Дархан-Уул, Архангай, Орхон, Булган, Хөвсгөл, Төв, Сэлэнгэ аймгуудын цэргийн хэлтэс, анги нэгтгэлийн төлөөллүүд оролцож байна.

      Зөвлөлгөөнийг нээж Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын Хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба илтгэл тавихдаа сүүлийн жилүүдийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийн статистик дүнгүүд, үзлэгийн үеийн бэрхшээл болон журмын хэрэгжилт, эрх зүйн тайлбарыг хийж, цаашид санал оруулах боломжтойг дурьдлаа. Сүүлийн 3 жилийн цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгээр илэрсэн өвчлөлийн дийлэнхийг мэс заслын өвчин-эмгэг, халдварт өвчин, чих, хамар хоолойн өвчлөл эзэлж байна. Иргэд өвчлөлтэй байгаагаа мэддэггүй, эмч нар хариуцлаггүй байдлаас болж өвчтэй иргэнийг цэрэгт татсанаар цагаасаа эрт халагдах, цэргийн албаны эмчилгээний төсөв мөнгө хүрэлцэхгүй зэрэг бэрхшээлийн улмаас уг  журмыг шинэчилэх шаардлагатай болжээ.

    Шинэ журмаар цэргийн албанд тэнцэхгүй өвчний жагсаалтыг шинэчилэн нэмж, иргэн цэргийн үзлэгт орохдоо нэр бүхий шаардлагатай шинжилгээнүүд өгсөн байхаар тусгажээ. Энэхүү шинэчлэсэн журам нь цэрэг татлагын ажиллагааг хөнгөвчлөх, иргэн өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих сэдлийг өгөх зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.