Орон нутгийн бие даасан байдал болон иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн илэрхийлэл болсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд саатан болгоож буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Цадиг түүхээ сөхвөл идэр насны эрэмбэтэй, цаг цагаар түүчээлсэн баялаг бүтээгчдийн уухайтай, эрдэнэсийн болоод оюуны их уурхайн хотыг бүтээн босгосон түүхэн гавъяатай, Зууны манлай бүтээн байгуулалтын эзэд Эрдэнэтчүүд, Орхон аймгийн иргэд хөдөлмөрчид та бүхний амар амгаланг айлтган, дэлхий нийтийг өртөөлөн холбодог цахим ертөнцөөр мэндчилж буйдаа баяртай байна.
Аймгийн ИТХ-ын Вэб сайтаар дамжуулан Хурал, ард түмний холбоог бэхжүүлж, хамтран ажиллах тааламжтай нөхцөл бүрдүүлсэнээр Хурлын байгууллага, олон түмний мэдээллийн эргэх холбоо тодорхой түвшинд үүснэ гэдэгт итгэдэг.
Мэдээллийн шинэ эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй Орхончууд та бүхэндээ үйл ажиллагааныхаа мэдээллийг тогтмол хүргэж, Хурлын байгууллагын ил тод, тунгалаг байдлыг хангахад аймгийн ИТХ-ын өөрийн Вэб сайт чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Мэдээлэлтэй бол мэдлэгтэй, мэдлэгтэй бол хүчтэй гэдэгчлэн ард түмэн та бүхэн аймгийн ИТХ-ын цахим хуудсанд цаг гарган саатаж, санаа оноогоо нэмэрлэснээр орон нутгийн маань хөгжлийн зам хурдсаж, та бидний хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.ПҮРЭВЛХАГВА