ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хот байгуулалт, дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ

2016-10-03

    Өнөөдөр аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Мөнхдалай, гишүүн В.Адьяа нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

     Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооноос иргэдийнхээ санал бодлыг сонсож ажлаа эрэмбэлэх, 2017 оны үйл ажиллагааныхаа чиглэлийг гаргах үүднээс гэр хорооллын 14 багаар явж “Иргэдээ сонсож ажлаа эрэмбэлье” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг 9-р сарын 23-26- ны хооронд зохион байгуулж, иргэдээс гарсан санал хүсэлтийг 2017 оны оныхоо үйл ажиллагаанд тусгахаар болсон тухайгаа хэвлэл мэдээллийнхэнд танилцуулсан юм.

    Уг хэлэлцүүлэгт 8 багийн 300 гаруй иргэн оролцож, 200 гаруй иргэн бичгээр саналаа өгсөн байна.