Б.Мөнхдалай даргатай Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороо нь 2017 онд явуулах үйл ажиллагааны хөтөлбөр, ирэх 4 жилд ажиллах үндсэн чиглэлээ тодорхойлохоор гэр хорооллын багуудаар орж “Иргэдээ сонсож ажлаа эрэмбэлье“ хэлэлцүүлгийг ажлын албатай хамтран зохион байгууллаа.
Өнгөрсөн Ням гаригт Шанд Уртын гол, Их залуу Яргуйт, Баянцагаан, Говил, Даваа гаригт Дэнж Эрдэнэ багуудаар явж иргэдийн санал сэтгэгдлийг сонсоход:
- Гэр хорооллын багуудаар зонхилон тохиолддог асуудлууд нь нийтийн тээвэр, гэрэлтүүлэг, гудамж хоорондын замууд, камержуулалт, сургууль цэцэрлэг байдаггүй, золбин нохой их гэж ярьж байлаа.
- Нийтийн тээврийн хувьд шугаманд явж байгаа микронууд эцсийн буудалдаа очдоггүй, өндөр настан, хүүхдүүдийг авах дүргүй байдаг бол гэрэлтүүлгийн хувьд гудамж хоорондын гэрэлтүүлэг цөөн тэр нь байсан ч асдаггүй, асвал гэрэлтүүлэг муу байдаг байна.
- Мөн гудамж хоорондын зам бороо орохоор машин битгий хэл хүн ч явж чадахааргүй шавар намаг болдог байна.
- Камержуулалтын хувьд ганц хоёр
камер байдаг боловч тэр нь ажилладаггүй хулгай их гардаг талаар ярьж
байлаа.
- Мөн зарим нэг газар сургууль, цэцэрлэг байдаггүйгээс хүүхдүүд хол газраас явдаг гээд асуудал их байдаг аж.