Б.Мөнхдалай даргатай Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороо 9-р сарын 15-нд анхны хуралдаанаа хийлээ.
Тус хороо нь аймгийн хэмжээний дэд бүтцийн цогц бодлого, хот байгуулалт, архитектур барилгажилт, хотын инженерийн шугам сүлжээ, түлш эрчим хүч, гэр хорооллын төлөвлөлт, дэд бүтэц, газар зохион байгуулалт, хог хаягдлын менежмент, зам тээвэр, харилцаа холбоо, нийтийн эзэмшлийн аж ахуйн удирдлага зохион байгуулалт, хот тохижилт, оршин суугчдын тав тух аюулгүй байдлын судалгаа, хяналт, шинжилгээ, үнэлгээг хариуцан ажиллах юм.