9 дүгээр сарын 14-нд аймгийн Малчин эмэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөний уулзалтанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэцэцэг, Онцгой байдлын газрын дарга хурандаа Г.Ганбаатар нар оролцон үг хэлж, ажилд нь амжилт хүслээ.
Улаан загалмайн хороо нь аймгийн ИТХ, БОЭТ, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран Малчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг малчин эмэгтэйчүүдийн санаачлагаар анх удаа зохион байгуулж байгаа юм байна. Зөвлөгөөн Эрдэнэт өндөрлөг дээр нээлтээ хийж, "Мажаа" амралт сувиллын газарт 2 өдөр үргэлжилнэ. Нийт 40 гаруй малчин эмэгтэй оролцож байгаа уг зөвлөгөөний үеэр эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гоо сайхан, амьдрах ухаан, эрүүл хооллолт, өрхийн гамшгийн байдал, анхны тусламжийн үзүүлэх сургалтууд явуулж, биеийн тамир, спортын арга хэмжээнүүд явагдах юм байна. Зөвлөгөөнийг жил бүр уламжлал болгон явуулах бөгөөд дараа жил 8-р сарын 8-нд зохион байгуулна.