Аймгийн ИТХ-ын Хороодоос хамгийн түрүүнд С.Ганцогт даргатай Төсөв санхүүгийн хөгжлийн хороо өчигдөр анхны хуралдаанаа 9 сарын 13-нд хийлээ. Тус хурлаар харьяалагдах байгууллагуудын мэдээллийг сонсож цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөлөө.
Тус хороо нь аймгийн төсөв, түүний бүрдүүлэлт, зарцуулалт, орон нутгийн өмч, түүний ашиглалт, хамгаалалт, төрийн байгууллагаас банк санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах ажиллагаа, татвар, төлбөр, хураамж, үнэт цаас, Эрдэнэт сан болон бусад салбар сангууд, хяналт, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр удирдлага арга зүйгээр ханган ажиллах юм.