1945 оны чөлөөлөх дайны 71 жилийн ой хүрээнд аймгийн ИТХ, ЗДТГ, Цэргийн штабаас чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг мөнгөн урамшуулал олгов. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид өөрийн харьяа багийнхаа ахмад дайчдад хүндэтгэл үзүүлсэн юм.
Орхон аймагт чөлөөлөх дайнд оролцсон 9 ахмад дайчин байдаг бөгөөд бүгд 90 гарсан азай буурлууд байна.