ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Аймгийн ИТХ-ын Ээлжит II хуралдаан боллоо

2016-08-18

Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан болж, 7 асуудлыг хэлэлцлээ. Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааны бодлогын үндсэн чиглэлээ баталж, хороодоо байгуулсан юм. Аймгийн ИТХ Эрх зүй нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороо, Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо, Төсөв санхүүгийн хөгжлийн хороо, Байгаль орчин, ХАА-н хөгжлийн хороо, Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хороо гэсэн 6 хороотойгоор ажиллахаар болов.

Түүнчлэн аймгийн 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн аудитын дүнгийн тухай хэлэлцэж, 2015 оны аймгийн төсвийн гүйцэтгэлийг баталлаа. Мөн ээлжит II хуралдаанаар аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, 2015 оны төсөвт байгууллагуудын санхүүгийн тайлан аудитын дүнгийн  тухай хэлэлцэн баталсан юм.

ИТХ-ын ээлжит II хуралдаанаар аймгийн 2016 оны тодотгосон төсвийг баталж, бусад асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны танхимд ажилласан шууд утсанд иргэдээс олон санал хүсэлт ирсэн бөгөөд холбогдох хариултыг өгч ажилласан.