ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын ээлжит бус 11 дүгээр хуралдааны тогтоол /2015.11.17/

2015-11-17

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” /MON-13/101/ төслөөс зарласан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд орон нутагт хэрэгжихээр батлагдсан “Иргэдийн оролцоог дэмжих замаар сонгуульт төлөөлөгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн  дагуу багуудын иргэдийн дунд явуулсан санал асуулгад оролцсон болон Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонх нь санал өгч, хэрэгжүүлэхийг дэмжсэн “Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ажлыг иргэдээс үнэлж, дүгнэх журам” сумын ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ээлжит бус 11 дүгээр хуралдааны 03 дугаар тогтоолоор батлагдлаа. Энэхүү журам нь ИТХ-ын төлөөлөгчдийн төлөөлийн эрхийг дээшлүүлэх, орон нутагт Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэн төлөвшүүлэхэд үр дүнтэй сайн туршлага болж байна гэсэн дүгнэлтийг ИТХ-ын хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс өгч, цаашид сурталчлан таниулах, хэрэгжилтийг үр  дүнтэй зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал дүгнэлтийг хэлэв.