ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Тамхины тусгай зөвшөөрөлтэй 111 цэг бий

2015-10-30

Эрдэнэбулган суманд хүнсий дэлгүүр, минимаркет, супермаркет чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 162 цэг байгаагаас тамхины тусгай зөвшөөрөлтэй 111 цэг, үүнээс ЕБСургуулиас 500 м дотор байгаа 71 цэг, ЕБС-аас 500 м зайтай 40 цэг байна. 2015 оны 10 сарын 16-нд Эрдэнэбулган сумын ЗДТГ, аймгийн Цагдаагийн газрын удирдлагууд тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
1. ЕБС-аас 500 м зай дотор тамхины тусгай зөвшөөрөлтэй тамхи худалдаалж буй 71 цэгээс аймгийн цагдаагийн газар хураасан тамхийг буцаан олгохоор боллоо.
2. 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдрөөс тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд ЕБС-аас 500 метрт орж байгаа 71 цэгийн тамхины тусгай зөвшөөрлийг хураан авч цаашид тамхи худалдаалахыг хориглолоо.
3. ЕБС-аас 500 метрт ороогүй 40 цэг тамхины тусгай зөвшөөрөл, тамхийг буцаан олгож, лангуун дээрээс худалдаалахаар боллоо.

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 16
16 / 100%