ИТХ-аас гаргаж байгаа бодлого шийдвэрээ сурталчилах, хийж байгаа ажлаа ард иргэддээ тайлагнах, хөдөөгийн багийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төлөөлөгч, ард иргэд хамтран чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдний санаа бодлыг сонсох зорилгоор ИТХ-ын нээлттэй хаалганы өдрийг 2015 оны 10 дугаар сарын 01-нд зохион байгууллаа. Энэ арга хэмжээ нь ахмадын баярын өдөр болж байгаагаар онцлог болсон.
ИТХ-ын ажлын албанаас ажлын тайлангаа танилцуулж иргэдийн санал бодлыг нээлттэй сонссон. Мөн баг бүрээс 20 хүний бүрэлдэхүүнтэй спортын уралдаан тэмцээнийг шатар, шагай харваа, теннис эрэгтэй, эмэгтэй, шагай шүүрэг, биллъярд, олс таталт, буухиа тэмцээнүүдийг зохион байгуулж нийлбэр дүнгээр нь байр эзлүүлж шагнаж урамшууллаа. ИТХ-ын нээлттэй хаалганы өдрийн хүрээнд зохион байгуулсан уралдаан тэмцээнд Д.Мягмарсүрэн даргатай Байн-Ам 2 дугаар баг 1 дүгээр байрт орж өргөмжлөл, 200000 төгрөгөөр, дэд байрт Д.Энхтайван даргатай Улаан-Уул 6 дугаар багийн хамт олон орж өргөмжлөл 150000 төгрөгөөр, 3 дугаар байрт Ц.Хүрэлбаатар даргатай Бийр 5 дугаар багийн хамт олон орж өргөмжлөл 100000 төгрөгөөр шагнагдлаа.
Үдшийн цэнгүүн дээр баг бүр урлагийн номер үзүүлж багаас сонгогдсон төлөөлөгч нартайгаа хамтран багт тулгамдсан 1 асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг зохион байгууллаа. 1 дүгээр багаас сонгогдсон төлөөлөгчид дотуур байрыг WIFI-тай болгох, 3 дугаар баг шинээр барих байрны дэвсгэрийг шийдсэн, 6 дугаар баг зөөврийн чанга яригчтай болгохоор боллоо.
ИТХ-ын нээлттэй хаалганы өдрийн уралдаан тэмцээний шагналыг ивээн тэтгэгчээр оролцож бидний ажил гүн туслалцаа үзүүлсэн Д.Батдулам даргатай сумын ҮЭ-ийн хороо, Ганболд захиралтай Бүрэн хангайн од ХХК, Ж.Найдандорж даргатай Залаа цагаан хоршоо, Б.Төмөрбаатар даргатай ХААН банк, А.Мягмар даргатай “Түйн дэлгэрэх” хоршоо, Д.Цэрэндэндэв даргатай Гүн зэгстэй ШТС-ын хамт олонд баярласнаа илэрхийлье.