Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийн хүрээнд сумын ИТХ-ын дарга Б.Өлзийбаатар, Засаг дарга Д.Цэдэнсодном, сургалтын менежер Г.Болдоо, нийгмийн хөгжлийн ажилтан Б.Хүрэлбаатар нар Сайн-Оюут сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчидтай уулзаж хэлмэгдүүлэлтийн тухай танилцуулга мэдээлэл хийж, хүүхдүүдийн дунд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлага өрнүүллээ. ИТХ-ын ажлын албанаас хүүхдүүдийн дунд"Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор холбогдол, хэлмэгдэгсдийг цагаатгахын учир" сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж дүгнэхээр удирдамжийг танилцууллаа.