ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2015-03-18

Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 94 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо нийт иргэд болон Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, цэргийн үүрэгтэн та бүхэндээ хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүннү гүрний үеэс түүхийн жим нь улбаатай эрэлхэг дайчин Монгол цэргүүдийн түүхэн уламжлал, баатарлаг гавъяагаар бахархах “Монгол цэргийн өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэж байна.

Улс орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөө амь биеэ хайрлаагүй үе үеийн эрэлхэг дайчин цэрэг эрсийнхээ баатарлаг гавъяаг энэ өдөр эргэн санаж, бахархан дуурсгаж байх учиртай.

Монгол цэрэг бол дэлхийн цэрэг юм гэдгийг баярын энэ өдөр онцлон хэлэхэд таатай байна. Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол улсын цэргийн зохион байгуулалт, байлдах урлаг, цэргийн сүр хүч дэлхий дахинаа гайхамшиг болон дархлагдсан түүх дахин давтагдашгүй юм. Орчин цагт Монгол  цэрэг эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ дэлхий дахинд энх тайвныг сахиулах үйл хэрэгт идэвхитэй оролцож өндөр хариуцлага хүлээж байна.

2000 гаруй жилийн түүхэн уламжлалтай Монгол цэргийн залгамж болсон цэрэг эрс та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлж Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үргэлж өөдөө байхыг хүсэн ерөөе.

 

                                                             АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.МЯГМАРСҮРЭН