ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XXIII ХУРАЛДААН БОЛНО

2015-03-18

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 3-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар Аймгийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэж баталсан. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг үндэслэн Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн Ээлжит XXIII хуралдааныг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зарлан хуралдуулж дараах асуудал хэлэлцэхээр болсон.

  1. Зорилт дэвшүүлэх тухай
  2. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд зарим өөрчлөлт оруулах тухай
  3. Бусад  

Мөн тэргүүлэгчдийн хуралдаанаар “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийн явцын тухай, “Боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлагийн салбарын дэмжлэгийн сан”-гийн  дүрэм, удирдах зөвлөлийг  шинэчлэн батлах тухай, шагналд тодорхойлох тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.