ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТ БОЛЛОО

2015-03-11

Аймгийн ИТХ-аас улирал бүр иргэдийн дунд зохион байгуулдаг нээлттэй уулзалт өнөөдөр гурван газар боллоо. Өглөө 9 цагаас Булаг, Баянбулаг багийн иргэдтэй уулзсан бол өдөр 12 цагаас Наран, Рашаант, Цагаанчулуут, Уртын гол багийн иргэдтэй хийх уулзалт Цагаанчулуут багт байрлах Хүүхэд залуучуудын соёлын төвд боллоо. Харин үдээс хойш Даваат, Шанд багийн иргэдтэй 17-р сургуулийн спортын танхимд уулзсан юм.

Нээлттэй уулзалтанд Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Ганболд болон Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Хот тохижуулах газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийн удирдлагууд, Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сум, Газрын алба, Байгаль орчны газар, Эрдэнэт ус компани зэрэг байгууллагуудын мэргэжилтэн, ажил хариуцсан албаны хүмүүс оролцож иргэдийн асуултанд хариулж, мэдээлэл өгч, иргэдээс гарсан санал хүсэлтийг шийдвэрлэх талаар анхаарч ажиллахаар боллоо.  

Нээлттэй уулзалт цаашид үргэлжлэх бөгөөд маргааш буюу 3-р сарын 12-нд Дэнж, Эрдэнэ багийн иргэдтэй хийх уулзалт Дэнж багт байрлах салбар номын санд 11 цаг 30 минутаас болно. Бусад багуудын иргэдтэй хийх уулзалт ирэх 7 хоногийн даваа, мягмар гарагт болох юм.